Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртлээ
Мэдээ

Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/29/2020Шинэчилсэн:12/04/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТЛЭЭ

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд цол, одон медаль гардуулсны дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ. Шагналыг Ерөнхийлөгч Х.Баттулга  2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд гардуулан өгсөн юм.
Б.Ганхуяг нь 2007 онд  Тавантолгой төслийг цаасан дээр байхаас эхлэн гар бие оролцож, 2010 онд уурхайн төслийг хариуцан эхлүүлж байсан бөгөөд шат дараалан дэвшин ажилласан, компанийн ууган ажиллагсадын нэг юм. Тэрээр 2016 оны 9 дүгээр сараас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал, 2018 оны 5 дугаар сараас хойш “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК гадаад дотоодод өргүй болж, хоёр жил дараалан ТОП-100 шалгаруулалтын хоёрдугаарт жагсаж, улсын хэмжээнд хамгийн өндөр ашигтай ажилласан компани болж чадсан. Тухайлбал, Монголын Үндэсний аж ахуйн нэгжүүдээс анх удаа 2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой, нэг их наяд гаруй төгрөгийн ашигтай ажилласан юм.
Түүнчлэн, 2,5 сая иргэнд анх удаа 1072 хувьцааны ногдол ашиг хүртээж, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам, Тавантолгой цахилгаан станц, Улаанбаатар хотын утааг бууруулах сайжруулсан шахмал түлш  зэрэг улс орны томоохон бүтээн байгуулалтын ажлыг тус компани санхүүжүүлж байгаа юм.
Этт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.