УДЭТ-ийн жүжигчин Г.Номууныг царайлаг залуухан чадварлаг жүжигчин гэдэгтэй санал нийлэх хүн олон. Хөл хориог гэр бүлтэйгээ өнгөрүүлж буй тэрээр өөрийн зургийн цомгийг цахим хуудаснаа дэлгэж эхэлжээ.
Дашрамд дуулгахад, түүний ээж УЭДТ-т эмэгтэй хувцасны эрхлэгч хийдэг ажээ. Энэ тухайгаа “Миний бага нас театртай салшгүй холбоотой. “Ромео, Жульетта” жүжгийг анх тавихад би жаахан байсан мөртлөө өдөр бүр алгасалгүй үздэг байсан. Тухайн үед юу ойлгодог байсан юм бол бүү мэд. Жүжиг дуусахад уйлчихсан байдаг байж билээ. Одоо ч тухайн үед тоглож байсан гавьяат жүжигчин И.Одончимэг, О.Гэрэлсүх болон Г.Урнаа, Г.Алтанбагана гэсэн мундаг жүжигчин ах, эгч нарын царай, хэлж байсан үг хүртэл чихэнд сонсогдох шиг болдог” гэжээ.