UBS телевизийн хөтлөгч асан Э.Халиун янзаган нүдэт хэмээх нэрээрээ алдартай. Тэрээр алс холын Италид гуравдахь амьдралаа босгож яваа. Баян эрийн эхнэр болсон ч хөдөлмөрч зангаа тавьж, нам гүм суусангүй. Амьдралын дасгалжуулагч болж, өрнийн соёлыг эх орныхоо залууст таниулж яваа.
Тэрээр гоо сайхан харагдахын тулд хийх хэрэгтэй зүйлсийг жагсаан бичжээ.
“Төгс бие галбир
бага идэх
Биеийн өөгөө засаж, янзлах
Сүүлийн үеийн бүх тренд дагах
Үнэтэй хувцас” гэж хүмүүс боддог. Яг үнэндээ сайхан харагдахад:
Биеийн галбиртаа тохируулж хувцаслах
Бага бус зөв зүйлээ идэх
Биеийн өөг далдалсан өнгө, загвараар хувцаслах
Нас болон өөртөө тохируулан хувцаслах
Өөрийгөө хайрлаж, өөртөө итгэх.
Ийм л энгийн байдаг” гэжээ.