Фото модель, загвар өмсөгч Б.Номинцацралыг мэдэхгүй хүн ховор. “Mongolian International University” сургуулийн англи хэлний багш тэрээр багшаас илүү кино, реклам, телевизийн нэвтрүүлгээр олонд танигдсан.
Нүдэнд дулаахан залуу таалагддаг гэж ярьдаг тэрээр саяхан ээж болж хүүтэй болсон билээ. Тэрээр хүүгийн ээж, хүний хань болсон ч ганган хээнцэр хэвээрээ байгаа нь олон эмэгтэйчүүдийн шуналыг хөдөлгөөд авсан.
“Хязгааргүй өндөрт цойлж гарсан шувуунд хязгааргүй алсыг харах боломж олддог” гэж хэлэх дуртай цоглог, хөөрхөн бүсгүйн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Төрсөн өдрийн мэнд хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.