Орхон аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж дууслаа.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь заалт, Засгийн газрын 2020 оны 209 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
1. Баян-Өндөр, Жаргалант сумдын зөвшөөрөл бүхий дэлгүүрүүд архи, согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрлөө.
Харин хүн олноор цуглардаг ч иргэд ихэвчлэн үйлчлүүлэх магадлалтай тул амны хаалтгүй байдаг тул ресторан баар, караоке, пабын үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал нээхээргүй байхаар шийдвэрлэв.
2. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа буюу хичээл, сургалт, семинар, цугларалт, хэлэлцүүлэг, дамжаа, курс, секц, дугуйлан, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уншлага, спорт зааланд тоглох, уралдаан тэмцээн, фитнес, саун гэх мэт газруудын үйл ажиллагааг мөн нээхгүй.
3. Тиймээс маргааш нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн горимоор ажиллаж эхлэх бөгөөд автомашины дугаарын хязгаарлалт ч мөн энэ А/729-р захирамжаар хүчингүй болж байна.
4. Мөн дугуй засвар авто засвар, үйлчилгээ, үсчний газар хэвийн ажиллана.
5. Баян-Өндөр-Жаргалант сумдын хоорондох хөдөлгөөний чөлөөтэй нээж байгаа бөгөөд энэ хооронд зорчих иргэд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй.
6. Иргэд бусад аймаг орон нутаг руу идшиндээ явж болох бөгөөд манай аймаг өвчлөлийн голомттой бүс нутагт орж байгаа тул очиж буй аймаг нь заавал PCR шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа. Иймээс өвлийн идшээ бэлтгэхээр өөр аймаг орон нутагт зорчих иргэд 119.mn-д бүртгүүлэн, шинжилгээгээ өгөөд явах нь зүйтэй.
Байгууллага, ААН-үүд, зах, худалдааны төвүүд, нийтийн хоолны газар, ресторан, супермаркет, болон хүнсний дэлгүүрүүдийн ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх, дагаж мөрдөх талаар тодорхой үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.