Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.12.09
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.12.09

coolBy cool12/09/2020Updated:12/10/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.08-ны 06:00 цагаас 2020.12.09-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 14,516 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 52 объектын 20,669 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

Мөн хот хоорондын болон хот доторх нийтийн тээврийн 551 автомашин, зорчигч үйлчилгээний 6 төвийн эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавьсан байна.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Нийслэл болон Орхон, Дархан-Уул, Архангай, Сэлэнгэ аймагт тусгаарлан ажиглах 49 байранд 1,489 иргэн байна.

ОНЦЛОХ: Энэ сарын 01-нээс 08-ны хооронд Улаанбаатар хотоос 19 аймаг руу хот хоорондын нийтийн тээврийн 885 автобусаар 23,175 иргэн, орон нутгийн нислэгээр 7 аймаг руу 13 онгоцоор 823 иргэн зорчжээ. Зорчигчдыг тээвэрлэх үеэр халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийн гүйцэтгэлд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавин ажиллалаа.

Энэ сарын 08-ны өдөр гэхэд нийслэлийн Амгалан, Драгон, Лавай авто вокзалаас 82 автобусаар 2445 том хүн, 35 хүүхэд орон нутгийг зорьсон байна.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 737 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 724 тээврийн хэрэгсэл, 751 жолооч, хилээр гарсан 718 тээврийн хэрэгсэл, 744 жолооч, зорчигчид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 17 зүтгүүр, 235 вагон, чингэлэг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 303 вагон, чингэлэг болон Сүхбаатар төмөр замын зангилааны 74 өрөө, 3 танхимд халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 30 аж ахуйн нэгжийн 1879.9 тн бодис, бараа, түүхий эд бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж, 160 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: 414 аж ахуйн  нэгж байгууллагын ахуйн хог хаягдал цуглуулалт, зайлуулалтад хяналт тавьж, зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК-иудад 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 198 эмнэлэг, 4 эм хангамжийн байгууллага, 5 тусгаарлан ажиглах байр, 64 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас нийт 7151.5 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 5582.9 кг /хурц үзүүртэй 326.3 кг, эмийн болон эсэд хортой 2.4 кг, бусад халдвартай 5254.2 кг/, тусгаарлах байрнаас 370.4 кг, PCR шинжилгээний 1198.2 кг хог хаягдал цуглуулжээ. Цуглуулсан 7151.5 кг хогийг устгасанаас 4080.2 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 3071.3 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 14 тээврийн хэрэгсэл ашиглаж, 293 хүн ажиллажээ.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 264 цэгээр 8,319 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, 26,677 иргэнд зөвлөгөө өгсөн байна.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 65 тээврийн хэрэгслээр 2701 тн мидлинг, 3 тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөл бүхий 83,3 тн түүхий нүүрс нэвтэрч, 9 тээврийн хэрэгслээр 219,5 тн түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна. Тавантолгой түлш ХХК 2965.92 тн түлш үйлдвэрлэж, 3639.5 тн түлш борлуулалтад гаргажээ.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.