Дарханд гэртээ тогонд цохиулж эндсэн гурван охины ээж ХҮҮТЭЙ болжээ
2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Дархан-Уул аймагт гарсан уг харамсалтай хэргийн тухайд гэвэл тус аймгийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрсайхан нь “50 жилийн ойн баяр тэмдэглэнэ. Урлагийн тоглолт бэлтгэнэ” гээд ажилчдаа дуудсан юм байна. Харин охидын ээж тус цэцэрлэгт үйлчлэгч хийдэг бөгөөд охидоо түгжиж ажилдаа явсан хойгуур ийм золгүй явдал болжээ.
Тэгвэл охидын ээж дахин нэг хүү төрүүлсэн баярт мэдээ цахим орчинд түгжээ.
Тэрбээр “Хүссэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Үргэлж урмын үгээр тэтгэж байсан хөөрхөн ээжүүддээ баярлалаа. Ахиад ийм хөөрхөн үртэй болж сэтгэлээ дэвтээх шиг сайхан зүйл энэ хорвоо дээр алга. Ахиж ээж нь хажуунаас нь холдохгүй ээ. Чи минь олон хүний хайранд ивээгдэж эргэж ирсэн шүү үр минь. 3 охины минь нэг нь ч гэсэн эргэж ирсэнд маш их баярлаж догдолж өдөр болгон хайранд умбах шиг сайхан байна аа. Та бүхэндээ эрүүл энх аз жаргалыг хүсье.
Энэ хугацаанд маш их тэвчсэн тэвчээрийг минь бурхан шагнасан болов уу эсвэл үрсүүд минь ээждээ эргэж ирэхийг бодсон юм болов уу” гэжээ.