Монголын тайз дэлгэцийн чимэг болсон бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Ганчимэг. Өөрийн ганц охиноо хэнээс ч дутахгүй сайхан өсгөж яваа тэрээр нойр сайтай гэнэ шүү.
Хөөрхөн сайхан байхын нууц нойр гэдэгт итгэдэг тэрээр охиныхоо дарсан төгөлдөр хуурын дуунаар сэрлээ хэмээн цахим хуудаснаа гэрэл зургаа нийтлэжээ. Жүжигчин бүсгүйн хувьд одоогоор дараагийн амьдралдаа яарахгүй байгаа гэдгээ мэдэгдсэн.
Нэгэн хэсэг найруулагч Б.Тамиртай болзож эхэлсэн тухай хэвлэлүүд бичихэд “Болзсон бол юу гэж, болзоогүй бол юу гэж. Ер нь хүний амьдралд хошуу дүрэх нь өөрсдийн чинь амьдралд өөрчлөлт орж байна гэж үү” хэмээн цахим хуудаснаа хатуухан үг чулуудаад авсан.