“Гала” хамтлагийн ахлагч асан дуучин Ч.Ану өдгөө дэрсхэн таван охины ээж болсон. 3-9 насны охид нь хөл хориотой энэ өдрүүдэд ээжийгээ уйдаах завгүй байлгаж байгаагаа дуучин бүсгүй цахим хуудаснаа тэмдэглэжээ.
Тэрээр гэр бүлтэй болохоосоо өмнө олон хүүхдийн ээж болмоор байна хэмээн ярилцлага өгч байсан. Харин үе тэнгийн Түвшинбаяр гэх даруу төлөв залуутай гэр бүл болсноор түүний хүсэл мөрөөдөл биелсэн юм.