Монгол HD телевизийн захирал, “Гацуурт” группын өв залгамжлагч Ч.Номин сошиалд маш идэвхитэй байдаг. Тэрээр өөрийн инстграмм хуудаснаа 99 гаруй мянган гишүүнтэй болсон гэнэ. Тиймээс “100 мянга дахь дагагчаа орж ирэхэд ямар нэг гоё юм хийх болно, харин юу хийж болох вэ” гэдгээ цахим найзуудаасаа асуужээ.
Ч.Номин аливаа ажил хийхдээ төлөвлөхдөө сайн гэнэ. Энэ тухайгаа “Ер нь юмыг сайн хийхийн тулд эхлээд тэр зүйлээ сайн ойлгох хэрэгтэй, хоёрдугаарт сайн төлөвлөх хэрэгтэй, гуравдугаарт түүнийгээ бусдадаа сайн ойлгуулж, харилцан ойлгох хэрэгтэй гэж боддог юм. Үнэхээр ч төлөвлөсөн ажил руугаа нарийн детальтайгаар орохдоо дажгүй сайн шүү.
Мөн юмыг чимэх чимхлүүр ажилд буюу аливаа зүйлийг гоё харагдуулах тал дээр өөрийгөө сайн гэж бодож байна. Их сониуч хүн болохоор энд тэнд явахдаа санаа авах зүйлсийг байнга эрэлхийлж явдаг. Нэг гоё гудамжны гэрэл таарвал хүртэл Монголдоо хийчих юм сан гэж боддог. Орчин цагт хүмүүс утсаа л их шагайдаг болж. Харин эргэн тойронд маань санаа авах зүйлс асар их байсаар л байдаг” хэмээн ярьжээ.