Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»О.Эрдэнэхишиг:Цахим орчинд бооцоот тоглоом тоглуулбал эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ
Мэдээ

О.Эрдэнэхишиг:Цахим орчинд бооцоот тоглоом тоглуулбал эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ

coolBy cool12/14/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг:Цахим орчинд бооцоот тоглоом тоглуулбал эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ

Асуулт: Сүүлийн үед цахим орчинд иргэд бооцоот тоглоом ихээр тоглох боллоо. Цагдаагийн байгууллагаас үүнд анхаарлаа хандуулж шалгалтын ажиллагаа явуулж байгаа юу?

​Хариулт: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд гэрээсээ олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк орчинд урьдчилан тооцоолох боломжгүй мөрийтэй тоглоом зохион байгуулах, азтан шалгаруулах хууль бус үйл ажиллагааг шууд бичлэг /live/ хэлбэрээр зохион байгуулж байна.
​Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйл “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”-д заасан гэмт хэргийн шинжтэй тус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албанаас тогтмол хяналт шалгалтыг хийж ажиллаж байна.

​Асуулт: Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна гэж та хэллээ. Ямар үр дүн гарч байгаа вэ, Өөрөөр хэлбэл хэд хэчнээн хүнд хуулийн ямар хариуцлага тооцож ажиллаж байгаа талаараа тодорхой дурдвал?

​Хариулт: Хөл хориог тогтоосноос хойш хугацаанд Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд хууль бус бооцоот тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулсан 182 этгээдийг олж тогтоон эрүүгийн хуульд заасны дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүлсэн. Одоогийн байдлаар 41 этгээдийг материалжуулан шилжүүлсэн. Мөн хууль бус бооцоот тоглоомын 27 үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоож ажилласан.
​Өчигдрийн /2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр/ байдлаар л гэхэд цахим сүлжээнд бооцоот тоглоом зохион байгуулсан 25 этгээдийг олж тогтоон үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

​Асуулт: Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжид заасан эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна ямар арга хэмжээ авдаг вэ?

​Хариулт: Цагдаагийн байгууллагын холбогдох алба нэгжээс олон нийтийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг фэйсбүүк групп, цахим хуудас эзэмшигчдэд эрүүгийн болон бусад холбогдох хууль тогтоомжийг танилцуулах ажил арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ажиллаж байна.
​Энэ ташрамд иргэд олон нийтэд анхааруулж хэлэхэд Та бүхэн маань эрүүгийн хуульд заасан бооцоот тоглоом тоглуулж ашиг олох нь хууль бус үйлдэл гэдгийг ойлгож, үүний цаана эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлаасай гэж хүсье.

​Асуулт: Та сая хэлсэн үгэндээ эрүүгийн хариуцлага хүлээнэ гэлээ. Яг ямар хариуцлага хүлээлгэдэг вэ, иймэрхүү хууль бус ажиллагааг явуулж байгаа иргэдэд, магадгүй тус ажиллагааг зохион байгуулах санаа тээсэн залууст сануулж хэлэх нь зүйтэй байх?

​Хариулт: Тэгэлгүй яахав. Энэхүү хууль бус ажиллагаа нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттайг энэ хэрэгт холбогдогч зарим иргэд мэдээгүй байсан тохиолдлууд бий. Гэхдээ хууль мэдээгүй гэдэг нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх гэсэн ойлголт байдаггүй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгж /450 мянган төгрөг/-ээс арван дөрвөн мянган нэгж /14 сая төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
​Энэ зүйлийн 2-д: “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгж /5.4 сая/-ээс хорин долоон мянган нэгж /27 сая/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн тус тус заасан байдаг.

сонин хачин сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.