“Mongolian Ninja Warrior”/MNW/ шоуны шилдэг оролцогч Б.Баттөрийг танихгүй залуу үеийнхэн үгүй. Ангууч нэрээр олонд танигдсан энэ залуу санхүүч мэргэжилтэй ч тулааны спортоор хичээллэдэг. MNW шоунд оролцсоноор хэр чадварлаг нэгэн болохоо харуулаад амжсан юм.
Өдгөө 26 настай энэ залуу өөрийн гэсэн үзэл бодолтой, шулуун шударга яриатайгаасаа болж бусдын “зэвүүг” хүргэх нь ч бий. Гэлээ ч тэр өөрийн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөсөөр байна.
Тэрээр 2012 оноос хойш инстграм хаягийг ашиглаж байгаа бөгөөд өөрийн дагах дуртай таван хаягийг танилцуулжээ.
Moveu
Биеийн хүчний дасгал хөдөлгөөнийг хэрхэн зөв хийх талаарх зөвлөгөөг эндээс мэдэж авдаг. Хүний бие дээр тайлбарлаж өгдөг. Энэ нь дагагчдад маш ойлгомжтой санагддаг.
Fight.tops
Энэ хаяг дээр тулааны сонирхолтой ховор бичлэгүүд ордог. Оросууд монголчуудтай төстэй сэтгэлгээтэй санагддаг. Тулааны сонин содон бичлэгүүдийг эндээс үзэж болно. Нэгэн удаа энэ хаягт Ангуучийн бичлэг орсон байсныг өөрөө ч гайхширч байжээ.
Mike “Ohrangu” tang
Ангууч инстграм ашиглаж эхэлсэн цагаасаа хойш энэ хаягийг дагажээ. Эхнэр нөхөр хоёр хөтөлдөг. Нөхөр нь зураг авч эхнэр нь артист болдог, маш сонирхолтой хаяг санагддаг. Гоё гоё бүсгүйчүүдийн зургууд орсон байдаг.
Herik aa. Uldalen
Ангууч фото, уран зураг сонирходог учраас энэ хаягийг дагах дуртай гэдгээ илэрхийлжээ. Тэрээр өөрөө зураг зурах хоббитой бөгөөд гуаш ашиглан зураг зурах дуртай учир энэ хаяг дээр орсон зургуудыг үзэх дуртай аж.
Tennekaze
Энэ хаягийг монгол залуус бараг бүгд дагадаг байх. Энэ залуу инстграм ашигладаг залуус дундаас өөрийн гэсэн өвөрмөц стильтэй, өөрийн илэрхийллээ инстграмаараа сайн үзүүлж чаддаг, тууштай хэрэглэгч аж. Тэр дундаас стори нь хүмүүст маш сонирхолтой санагддаг гэнэ.