Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Тамхины утаа нь дотоод орчны бохирдол үүсгэгч
Мэдээ

Тамхины утаа нь дотоод орчны бохирдол үүсгэгч

coolBy cool12/15/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна.

Эцэг эх нь тамхи татдаг хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалга зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Иймд гэр, орон сууц, орцондоо тамхи татахгүй байхыг уриалж байна.

Тамхи татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианын хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гардаг юм.

No description available.

ТАМХИЧИН ЮУГААР АМЬСГАЛЖ БАЙНА ВЭ?

Тамхины утааны хамгийн гол хэсгийг тамхичин шууд амьсгалдаг.

Утааны ихэнх хэсэг уушгины агаар дамжуулах гол замуудад тунаж үлддэг.

Багахан хэсэг, мөн хий нь уушигны нилээд гүн хэсэгт нэвтэрдэг.

Утаа амьсгалыг улам хэцүү болгодог.

No description available.

ИДЭВХГҮЙ ТАМХИДАЛТ БА ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД

Тамхины уугиж буй утаагаар тамхи татаагүй байгаа хүн ч нэгэн адил амьсгалж байдаг. Идэвхгүй тамхичны амьсгалж буй утааны хэмжээ хэд хэдэн зүйлээс хамаарна:

Тухайн нөхцөлд хэдэн ширхэг тамхи асаж байгаагаас

Тамхины утаанд тухайн хүн хэр зэрэг ойрхон байгаагаас

Тухайн өрөөний агаар цэвэр эсэхээс.

Уугиж байгаа тамхины утаа агаарт шингэрдэг. Энэ  утаа нь тамхичдын амьсгалж буй утаанаас химийн бүтэц бүрэлдхүүнээрээ ялгаатай учир илүү аюултай болсон байдаг. Утаа нь тамхичдын шууд амьсгалж буй утаанаас олон төрлийн хорын агууламжаар өндөр байдаг билээ. Угаарын хий 2.5-15 дахин, никотин 1.5-20 дахин, бохь 15 дахин их байна. Тэгэхэр гэртээ ажлын байран дээрээ тамхи татах нь дотоод орчныг дээрх хорт бодисуудаар бохирдуулж байна гэсэн үг.

Тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл

ТАМХИНЫ УТААНД ЮУ БАЙДАГ ВЭ?

Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулдаг. Эдгээр нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай. Нэг ширхэг тамхинд 15-20 миллиграм никотин байдаг бөгөөд ширхгийг татахад 1-2 миллиграм никотиноор амьсгална гэсэн үг. 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэх аюултай. Угаарын хий нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг бууруулдаг. Тамхины бохь нь бие махбодийг цочроож, хорт хавдар үүсгэдэг. 600 гаруй мансууруулах бодис, аммони, цианид зэрэг бодис агуулагддаг юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.