“Single Ladies” киноны гуравдугаар анги дээрх Хадаан хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Сансармаа тун ч анхаарал татам нэгэн. Сэтгүүлч мэргэжлээ орхин жүжигчин болохоор шийдсэн тэрбээр АНУ-д суралцаж байгаад эх орондоо ирсэн.
Тэгвэл Б.Сансармаа короновирус дуустал ямар нэг уулзалт, зураг авалтад оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Мөн хэрэгцээгүй бол хэн ч битгий гэрээсээ гар, амны хаалтаа зүү, гараа угаа хэмээн уриалсан байна.
Түүний хувьд эх орондоо ирсэн даруйдаа бясалгал иогоор хичээллэж эхэлсэн.