МХЕГ-ын “Зөвлөгөө мэдээллийн төв”-өөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 331 иргэн үйлчлүүлжээ.
Энэ хугацаанд ирүүлсэн албан бичгийн 57.5 хувь нь Тамгын газар, Экспорт импорт, хил хорио цээрийн хяналтын газарт ирүүлсэн бөгөөд хугацаатай албан бичгийн 55.3 хувийг шийдвэрлэв. Мөн өргөдөл гомдлын 64.7 хувийг шийдвэрлэж бусад албан бичиг, өргөдөл гомдол хяналтын шатанд байна.
Иргэд, аж ахуйн нэгжийн албан бичиг, өргөдөл гомдлыг хүлээн авах, хариу өгөхдөө халдвар хамгааллийн дэглэм баримтлан ажиллаж байна.