Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Х.Баярмаа:Дүрийг минь бүтээсэн сийлбэрч ээждээ гоо үзсэглэнгийх нь өртэй
Папарацци

Х.Баярмаа:Дүрийг минь бүтээсэн сийлбэрч ээждээ гоо үзсэглэнгийх нь өртэй

Эрхэм админBy Эрхэм админ12/19/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Өлзийхүү 1967 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод нисгэгч Санжаасүрэнгийн ганц охин болон мэндэлжээ. Тэрбээр багадаа эцэг, эхээсээ өнчирч үлдэн, нагац эмээ дээрээ өссөн байна. С.Өлзийхүү санаашрамтгай, мөрөөдөмтгий, элдвийг эргэцүүлэн боддог, дуулах дуртай охин байжээ. Тэр жүжигчин бус эмч болохыг мөрөөддөг байжээ.

С.Өлзийхүү 1985 онд нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгсөөд АУДС-д элсэхээр уралдаант шалгалтад орсон боловч тэнцээгүй тул сувилагч мэргэжлийг сонгожээ. Тэрбээр 1987 онд АУДуС-ийг “онц” дүнтэй төгсөөд Клиникийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт гавьяат эмч Лхагважавын удирдлаган дор ажлын гараагаа эхэлжээ. Дуулж, хөгжимдөх авьяастай, урлаг, уран сайхны арга хэмжээнд оролцож явдаг залуухан сувилагч бүсгүй “Бүх ард түмний урлагийн наадам”-аас мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Түүнийг жүжигчний мэргэжил эзэмшихэд авьяасаас нь илүү дунд сургуулийн найз О.Энхтуулынх нь ятгалга нөлөөлсөн гэдэг.

1992 онд СУИС-ийн кино драмын факультетыг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ. Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны “албан ёсны” дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн “Буудлын авхай” зэрэг 30-аад жүжиг, “Их хааны удам”, “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй.

Өчигдөр түүний төрсөн өдөр тохиож түүний охин Х.Баярмааа цахим хуудаснаа”Хайрт ээж минь тандаа төрсөн өдрийн мэнд хүргэе.Үүрд хамт байх юмсан ээжээ,Хамгийн хайртай Найз минь,Амийг минь бэлэглэсэн өглөгч ээждээ тэвчээрийнх нь хэмжээ шиг өртэй,Зүрхийг минь бүтээсэн барималч ээждээ гишгэсэн мөр бүхнийх нь тоогоор өртэй,Дүрийг минь бүтээсэн сийлбэрч ээждээ гоо үзсэглэнгийх нь өртэй” хэмээсэн байна.

шар
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.