Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ЭМЯ: БЗД-ийн голомтоос 5, Токиогоос ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ
Мэдээ

ЭМЯ: БЗД-ийн голомтоос 5, Токиогоос ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ

coolBy cool12/24/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2020.12.24/ мэдээлэл хийлээ.

Өчигдөр /2020.12.23/ нийт 11800 сорьцод шинжилгээ хийхэд зургаан хүнээс covid-19 илэрлээ. Шинээр батлагдсан зургаан тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны А.АМБАСЭЛМАА:

-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн нэг зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Мөн үлдсэн таван тохиолдлын тухайд иргэдийн давтан шинжилгээний хариу нь эерэг гарсан ба Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илрээд байна. Өвчтөн хоёр, сахиур хоёр, гэр бүлийн хавьтал нэг хүний хариу тус тус эерэг гарлаа. Нэгдсэн эмнэлгийн голомтод нийт 136 тохиолдол батлагдаад байна. Хэвтэн эмчлүүлсэн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн 24, өвчтөнөөс есөн хүн эмнэлгээс гарч, эргэн ирээд байна.

ӨНӨӨДӨР 43 ХҮН ЭДГЭЖ ГЭРТЭЭ ХАРИЛАА

Улаанбаатар хотод нийт дотоодын халдвар 279 болсон ба БЗД-ийн голомттой 136 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт Архангай, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт covid-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт 1069. Үүний 605 нь дотоодод батлагдаад байна. Батлагдсан тохиолдлуудаас 584 нь эдгэжээ. Өнөөдөр 43 хүн эдгэрч гэртээ гарч байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Мөн 476 хүн эмчлүүлж байгаагийн маш хүнд гурав, хүнд дөрвөн хүн байна.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн халдварын голомтоос нийт 1428 хавьтал бүртгэгджээ. Шинээр 78 хавьтлыг илрүүлэн хяналтад авчээ.

НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл

-Улсын хэмжээнд covid-19 илрүүлэх шинжилгээнд 416344 хүн хамрагджээ. ЗӨСҮТ-ийн тандалтын баг 12 объектыг ариутгаж халдваргүйжүүлжээ. Мөн ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори сүүлийн 24 цагт 3293 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарчээ. Тус лаборатори Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллаж уртын тээврийн 716 жолоочоос шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна. Манай улсын хувьд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул иргэд гэртээ байх шаардлагатай, аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөе. Амны хаалтаа зүүсэн ч хүн хоорондын зай барих нь чухал. Мөн шүлс үсэргэж чанга ярихгүй байх нь чухал. Covid-19 халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хоног хүртэл амьдрах чадвартай. Манай улсын хувьд гэр бүлийн хүрээнд халдвар авах тохиолдол байгаа тул гэрт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд цэвэрлэгээг гарын доорх материалаар цэвэрлэж, халдваргүйлэлтийн бодисоор шүршиж цэвэрлэх шаардлагатай.

ковид үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.