Дэлхийн хамгийн хүчирхэг охиноор долоон настай Рори ван Ульфт тодроод байна. Тэрбээр АНУ-ын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд цахимаар оролцож 80 кг өргөж, тус улсын хамгийн залуу аварга болсон байна.
АНУ-ын Оттава хотод амьдардаг Рори ван Ульфт таван насны төрсөн өдрөөсөө хойш спортоор хичээллэх болсон бөгөөд өдөрт есөн цаг бэлтгэл хийдэг ажээ. Түүний хувьд хүндийг өргөлтөөс гадна гимнастикаар хичээллэж амжилт гаргасаар ирсэн юм.
Охины үзүүлсэн энэхүү түүхэн амжилт бол тухайн насны эрэгтэй хүүхдийн үзүүлж байгаагүй амжилт гэдгийг тамирчид мэдэгдсэн бөгөөд түүний зургуудаас хүргэж байна.