Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Цэргийн сургууль төгсөөгүй хүн генерал цол хүртэхээр санаархав уу?
Нийгэм

Цэргийн сургууль төгсөөгүй хүн генерал цол хүртэхээр санаархав уу?

coolBy cool12/30/2020Updated:12/30/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цэргийн сургууль төгсөөгүй хүн генерал цол хүртэхээр санаархав уу?

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид гадаад, дотоодын их, дээд сургууль, академид цэргийн төрөлжсөн нарийн мэргэжлээр дийлэнхдээ татвар төлөгчдийн мөнгөөр суралцаж байдаг билээ. Гэтэл тэднийг сурсан мэргэшлийнх нь дагуу албан тушаалд томилолгүй, шал өөр мэргэжлийн хүнийг ажиллуулах явдал Зэвсэгт хүчинд сүүлийн үед ажиглагдах болов. Нэг бус баримтыг энд эш татъя.

Хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарав. Үүнийхээ өмнө Агаарын цэргийн командлалын Тэргүүний удирдах ажилтан өргөмжлөл, урамшуулал хүртээд явсан байдаг. Түүний оронд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригтой хамт тус штабын Энхийг дэмжих ажиллагааны газарт ажиллаж байсан, хурандаа Б.Эрдэнэбатыг томилжээ. 1996 онд ЦИС-ийг ерөнхий цэргийн команд, штабын офицер мэргэжлээр төгсөж, 2007 онд Канадад Штабын офицерын дамжаа, 2011 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын дамжаа, 2013 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, 2017 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллеж дүүргэсэн түүнийг Агаарын цэргийн Штабын даргын албан тушаалд томилсныг Зэвсэгт хүчнийхэн гайхаж, “Мэргэжлийн боловсон хүчнүүд байсаар атал агаарын цэрэг сайн мэдэхгүй хүнийг хариуцлагатай албан тушаалд томиллоо” хэмээж байгаа юм. Уг нь хууль, дүрэм, журамдаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Штабын дарга нь цэргийн нисэхийн мэргэжлийн хүн байх ёстой аж. Гэтэл АНУ-д Агаарын цэргийн команд штабын коллежоос өөр цэргийн нисэхийн нарийн мэргэжлийн боловсрол эзэмшээгүй хүн томилсонд Зэвсэгт хүчнийхэн “Танкийн хороог агаарын цэргийн хүн удирдаж тулаанд орсноос ялгаагүй юм болж байна” хэмээн эгдүүцэж буй гэнэ.

Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар хурандаа Б.Эрдэнэбат НҮБ-аас явуулж буй энхийг сахиулах ажиллагаанд секторын командлагчаар томилогдохоор хөөцөлдөж байгаа аж. НҮБ-аас тавьж буй шалгуурт нь эх орондоо цэргийн мэргэжлийн өндөр албан тушаал хашсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан учраас Агаарын цэргийн Штабын дарга тэтгэвэртээ гармагц оронд нь томилсон сурагтай.

Энэ томилгооноос гадна Зэвсэгт хүчний олон алба хаагчийг унтууцуулж буй нэг явдал нь ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар хошууч цол зүүн томилогдсон Д.Жаргалсайханы цэргийн дээд цол хүртэх санаархал. Ерөнхийлөгчийн Тамгын газарт Зохион байгуулалтын хэлтсийн даргаар 2017 оноос ажиллаж байсан тэрбээр өдгөө Дорноговь аймагт өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтын ангиудын нэгийг удирдаж байгаа агаад цэргийн алба хаагчид дөрвөн сарын турш цалингаа авч чадахгүй байгаатай түүнийг холбож ярих хүн ч нэг бус бий. Цэргийн сургууль төгсөөгүй, энгийн мэргэжилтэй хүн Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд гурав хоног сургалтад суун цэргийн цол зүүж, өдгөө бүр төрлийн цэргийн командлагч болж, генерал цол хүртэх санаатай байгаа хэмээн Зэвсэгт хүчнийхэн шивнэлдэж байна. Цэргийн цол олгох журамд “Иргэний байгууллагад ажиллаж байгаад дунд, ахлах офицерийн албан тушаалд томилогдвол албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр зэрэглэл доогуур цол олгож дараагийн цолыг олгохдоо энэхүү журмын хоёр дахь хэсгийн 14 дүгээрт заасныг баримтална. Хэрэв түүний албан тушаалын цолны зэрэглэл нь дээд офицерийнх байвал “хурандаа” цол олгож, албан тушаалын зэрэглэлийн цолыг 2-3 жил ажилласны дараа олгоно” гэсэн заалтыг мөрдөх учраас цэргийн дээд цол хүртэх санаа нь бүтэхгүй биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд генерал цол олгодог бөгөөд өдгөө ЗХЖШ-ын орлогч даргаар ажиллаж буй хурандаа Ц.Жавхланбаатар, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй, хурандаа Д.Ганхуяг нарт цол олгуулахаар холбогдох албаныхан хөөцөлдөж. Гэтэл Ерөнхийлөгчийн баталсан цэргийн дээд цол олгох журам, шалгуурт нийцэхгүй байгаатай холбон тайлбарлах хүн цөөнгүй байна.

Магадгүй Ерөнхийлөгч журамдаа өөрчлөлт оруулбал цэргийн дээд цол хүртэх санаатай хүмүүст бригадын генерал цол олгох биз ээ.

Т.Энхриймаа

ЗХЖШ Онцлох сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.