Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дэд сайд асан Т.Болдбаатарын охины хар тамхины хэргийн шүүх хурал хойшлов
Папарацци

Дэд сайд асан Т.Болдбаатарын охины хар тамхины хэргийн шүүх хурал хойшлов

coolНийтэлсэн: cool12/30/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрүүгийн цагдаагийн албаны xар тамхитай тэмцэх газраас 2020.01.12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчилсан.

Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл мэнд, портын дэд сайд асан Т.Болдбаатарын охин байсан юм.

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргалтай хамт энэ хэрэгт түүний найз У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангаова, Лай Фужун нарыг шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэдэнд прокурор Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан”, 24.3-1-ийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалт бусаар ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

Тэдэнд холбогдох хэргийг тус шүүх 2020-12-28-ны өдөр хэлэлцэхээр товлосон байсан. Гэвч шүүгдэгч нарын нэг нь цар тахлын улмаас хөл хорионд орсон тул тус шүүх хурал хойшлоод байна.

Дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал нь МУИС-ийн хуулийн ангийн оюутан бөгөөд өмнө нь хар тамхи олж авсан, хадгалсан, борлуулсан гэх Эрүүгийн зүйл ангиар ял сонсож, тэнсэн харгалзсан юм. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 сарын 25-нд хуралдаж, Б.Буянжаргал болон Э.Маралмаа нарыг “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн Эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар буруутган шүүжээ. Шүүхээс давтан үйлдэлтэй Э.Маралмаад 1 жилийн хорих ял оногдуулсан ч шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, анх удаа хэрэг үйлдсэн Б.Буянжаргалд нэг жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял оноож байсан юм. Тухайн хэргийн газраас хураан авсан “Мөс”, “шавар” гэх бодис, соруул, асаагуур, тугалган цаас, тарианы ус мэт зүйл, жижиг төмөр сав, нэг тал нь шатсан 50 төгрөгийн дэвсгэртийг шүүх дээр эд мөрийн баримтаар хэлэлцсэн байдаг. Тухайлбал, Б.Буянжаргалын цүнхнээс соруул 1 ширхэг, үрчийлгэсэн тугалган цаас 1 ширхэг, гэрээс нь цэвэр жингээр 0.04 грамм “шавар” олдож байсан байна. Шүүгдэгч нарын “Ривер гарден”, “Лакшири Зайсан” хотхон дахь гэр болон унаж явсан “Форд эксфейдишн” машинд тус тус нэгжлэг хийж байжээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Т.Энхриймаа

шүүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.