Гэр бүлийн хос дуучдын нэгэн төлөөлөл бол Дуучин А.Анхбаяр, Б.Чанцалдуам нар юм. Тэд оны өмнөхөн “Тэр л хэвээрээ” анхны Live тоглолтоо амжилттай хийсэн билээ.
Тэгвэл шинэ он солигдох мөчтэй уралдан тэд сайн үйлс хийжээ.
Тоглолтын орлогын тодорхой хувийг эмзэг ядуу гэр бүлүүдэд хүнс, хүүхдүүдэд хувцас болгон бэлэглэж, тэднийг баярлуулжээ.
Нийтийн дуучид дотроос өөрсдийн уран бүтээлийн тоглолтын орлогоос сайн үйлсийн аян зохион байгуулдаг жишгийг гэр бүлийн дуучид тогтоож байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.