НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД “КОВИД-19” ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНД 377.795 ХҮН ХАМРАГДЛАА…
2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 11 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 8 баг ажиллаж нийт 886 хүнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээ хийлээ.
Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний явуулын багт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 44 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандалт судалгаа хийх зорилгоор түргэвчилсэн болон ПГУ /PCR/-ийн шинжилгээг нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тасралтгүй зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 377.795 хүнийг шинжилгээнд хамруулснаас 307.250 хүнд ПГУ (PCR)-ийн шинжилгээ хийсэн байна.