Топ модель Д.Пүрэвсүрэн 10 жилийн сурагч байхдаа алтны магнат Ц.Мянганбаярын эхнэр болж, мөнгөтэй эрийн хайр халамжинд бөмбөрсөн. Анхны охин М.Мөнхжингөө 19 настайдаа төрүүлсэн Топ модель Д.Пүрэвсүрэн 23 насандаа алтны магнатаас өрх тусгаарлаж Д.Ариунцэцэгт байр сууриа тавьж өгсөн цаг саяхан мэт. Ганц бие сайхан бүсгүй нэг л өдөр сүй тавьснаа зарлаж, Швейцарь, европын орнуудаар бал сараа тэмдэглэснээ зарлаж, “Занаду майнс” компанийн захирал Л.Ганбаяр гэдэг нууцлаг бизнесмэнийг эр нөхрөөрөө сонгосон билээ. Д.Пүрэвсүрэн гэрийн сайн эзэгтэй. Тиймдээ ч гурван хүүхдээ гэрийн үйлчлэгчийн гар хүргэхгүй өсгөж байгаа бөгөөд өдгөө дөрөв дахь үрээ тээж байгаа билээ.
Тэрбээр хөл хүнд ч гэсэн йог хийж болдог гэдгийг өөрөөр үлгэрлэж чадсан бөгөөд түүний хайр татам зургуудаас хүргэж байна.