“Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийг тохиолдуулан коронавирусын халдвар, цар тахлын дэгдэлтийн үед бэлэн байдалд ажилласан албан хаагчдын төлөөлөлд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Иргэний төлөө медаль”, “Хүндэт Жуух бичиг”, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ийг гардуулан өглөө.
Тодруулбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Мэргэжлийн хяналтын газар, Шуурхай штаб, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар Цагдаагийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ-ын албан хаагчдын төлөөлөл болсон албан хаагчдад ажлын байран дээр шагналыг нь гардуулан өгсөн юм.
Бэлэн байдалд ажилласан албан хаагчдад шагнал гардууллаа