Дэлхий дахинд хөл хорио тогтоож, аюулт өвчинтэй тэмцэж буй энэ үед, хүн болгон гэртээ үлдэж өөрийгөө болон, гэр бүлээ хамгаалж байна. Энэ үеэд хотоос зугтаж зусландаа нуугдаж буй олны танил эрхмүүд хэн хэн байв.
Идэржавхлан гэр бүл
Дуучин Идэржавхлан,Жүжигчин Ооноо нар 3 сайхан охины ээж аав билээ. Охидынхоо эрүүл мэндийг бодох нь эцэг эхчүүдийн нэгт бодох асуудал.Хотын утаанаас зугтаж зуслангийн байрандаа амьдарч байна.
Короновирус гарсан даруйд л Идэржавхлангийн гэр бүл шинэ зуслантайгаа найзалсан гэсэн шүү.
Түүний гэргий жүжигчин Ооноо гэртээ ургуулж буй цэцгүүддээ санаа зовж байгаагаа хүртэл цахимд бичсэн удаатай.
Жүжигчин Тэмүүжин гэр бүл
Жүжигчин Тэмкагийн хувьд жүжигчин Нарансолонготой дэр нэгтгээд 10 гаруй жилийг үдэж буй.
Гурван хүүхдийн эцэг эх болсон тэд насны намар ирэхэд хотоос зайдуухан цэвэр агаарт ач зээ нараа харсан шигээ амьдарна гэдгээ нэгэн хэвлэлд ярьсан байдаг.
Тэд хөл хорионы үед энэ зун барьсан хаусандаа амьдарч байгаа бололтой.
Н.Алтанхуяг гэр бүл
Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж Засгийн газрыг тэргүүлж явсан Н.Алтанхуягийг танихгүй хүн ховор. Сүүлийн үед түүний шударга шулуун үгс, зэмлэнгүй хандлага ард иргэдэд ихэд үнэлэгдэж өөрийн гэсэн дэмжигчидтэй болсон.
Тэрээр сошиал ертөнцөд ч идэвхтэй нэгэн. Өөрийн цахим хуудсандаа “Гэрээ өөрчилж сайжруулсаар л…” хэмээн зусландаа амьдарч байна.
Ч.Ганхуяг гэр бүл
“Хас”-ын Ч.Ганхуяг нэрээр олонд танигдаж, өдгөө “Ард” санхүүгийн нэгдлийг удирдаж яваа банкир Ч.Ганхуягийг танихгүй хүн ховор.
Сошиалд өөрийн ажил амьдралаа нээлттэй байлгадаг тэрээр гэр бүлийн хамт Санзайн зусланд дөрвөн улирлын пентхаус худалдан авсан билээ.Тэрээр таван хүүгийн аав бөгөөд шинэ байранд төвхнөснөө олон нийтэд зарласан юм.
Орчин үеийн бүхий л интерьерь загвар, байгалийн үзэсгэлэн, цэвэр агаарт суурилан баригдсан тус хаус дор хаяж 1,5 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг аж. Эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдал, хөл хориотой үед хүүхдүүдийнхээ эрүүл мэнд ая тухыг бодсон түүнд шинэ байр нь сэтгэлд нь ихээхэн нийцсэн гэсэн шүү.
Жүжигчин Н.Ариунболд гэр бүл
Гэр дүүрэн охидтой мундаг хөдөлмөрч аав бол жүжигчин Бооёо. Тэрээр хөл хорионы энэ үед зусландаа коток хийж охидоо баярлуулсан. Хотын их утаа болон энэ өвчнөөс зугтаснуу яасан зуслангийн байшиндаа амьдарч байна.