Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа дахин яллагдагчаар татагдлаа
Мэдээ

“Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа дахин яллагдагчаар татагдлаа

coolНийтэлсэн: cool01/13/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа дахин яллагдагчаар татагдлаа

Барилга угсралтын “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дахиад яллагдагчаар татах тогтоол баталж, мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Гэвч тэрбээр уг тогтоолтой хараахан танилцаагүй гэнэ. Уг нь өнгөрсөн жил түүнийг компанийнх нь бусад ажилтны хамтаар яллагдагчаар татан шалгаж байсан ч шүүхэд шилжүүлэхийн өмнө прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгож, үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Цэрэндулам, талбайн инженер Ж.Бямбажаргал, “Кинг тауэр-4” барилгын талбайн инженер Э.Энхцацрал, бригадын дарга Т.Буянбаатар, кранч Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нарт яллах дүгнэлт үйлдсэн юм. Хан-Уул дүүргийн нутагт “Эко констракшн” компанийн барьж буй барилгад гарсан, хүний эрүүл мэнд, амь хохирсон хоёр осолтой холбогдуулж ийнхүү шүүхэд шилжүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт “Эко констракшн” компанийн барьж буй “Маршал таун” хотхоны барилгад ажиллаж байсан иргэн Ч.Б-гийн дээрээс 2018 оны тавдугаар сард тусгаарлалтын хавтан унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн оны дөрөвдүгээр сард “Кинг тауэр-4” хотхоны барилгад туслах ажилчнаар ажиллаж байсан О.Г арматур буулгаж байгаад өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хэрэгт дээрх нэр бүхий хүмүүсийг холбогдуулсан. Улмаар “Эко констракшн” компанийн албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 11.3-1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 10.6-1 дэх хэсгийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг нь хүргүүлсэн юм. Ингэхдээ “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг яллах хангалттай баримт үгүй учраас яллагдагчид ашигтай байх зарчмын дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг.

Харин анхан шатны шүүх хэргийг хянаад прокурорын ийн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр нь баталсан. Тиймээс “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг яллагдагчаар татах тогтоолыг нь прокурорын байгууллагаас танилцуулахаар болжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

гэмт хэрэг сэжигтэй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.