Сүүлийн үед цахим орчинд олны анхаарлыг ихээр татах болсон хүн бол Б.Мөнхсэлэнгэ гэх эмэгтэй билээ. Хөхний даруулгагүй бичлэгний дуулиан дарагдаагүй байхад дараа дараагийн бичлэг зураг нь цахим орчинд эрчийг авсан.
Тэгвэл иргэн Б.Мөнхсэлэнгэ бүх төрлийн мэргэжилтэй гэнэ шүү. Харин мэргэшиж буюу “цаастай” төгссөн чиглэл нь анагаах ухаан ажээ. Тэрбээр сэтгэл зүйн чиглэлээр бүхий л төрлийн зөвлөгөө өгч, эмчилгээ хийх гэнэ.
Түүний хувьд тодорхой хэмжээний төлбөртэй групп нээж зөвлөгөө өгөх гэнэ шүү. Улмаар нэмэлт эмчилгээ, зөвлөгөө хэрэгтэй хүнд нь тусгайлан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болсноо хэллээ.