МТ группын отгон хүү Г.Содбаяр модель бүсгүйг хэвтэрт ортол зодсон байж болзошгүй хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин Г.Содбаярынхан зодоогүй, Ю.Кундыз зодуулсан хэмээн мэдэгдээд байгаа.
Ямартай ч олон нийт тэнэг биш болохоор тэдний хооронд үл ойлголцол гарсан болохыг, хэн хэндээ бууж өгөхийг хүсэхгүй байгааг ойлгож авсан бас анзаарсан.
Уг дуулианы улмаас “зодоонч” нэрийг зүүх болсон Г.Содбаяр өчигдөр буюу 2021.01.17-ны өдөр 33 нас хүрэв. Түүний хувьд Монгол Улсын шигшээ багийн тамирчин бөгөөд түүн шиг чадварлаг нэгэн манай улсад байхгүй гэдгийг төрсөн ах нь батлаж байсан.
Хийсэн бүтээснээрээ аав нь олноо танигдаж чадсан бол Г.Содбаяр ганцхан үл ойлголцлын улмаас нийгэмд сөргөөр танигдаад авсан юм. Цаашид энэ мэтээр санаатай, санамсаргүй аль нь ч бай зөв л байхгүй бол нийгэмд адлуулахаа маш сайн ойлгосон биз ээ…
Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе Г.Содбаяраа.