Өдгөө өөрийн гадаад төрх байдалдаа сэтгэл хангалуун бус охид бүсгүйчүүд залуус ч мөн гоо сайхны хагалгаанд орох нь элбэг болоод байна. Ихэнхи хүмүүс энэ нь аюултай, өндөр төлбөртэй гэдгээс өөр зүйл төдийлэн мэддэггүй.
Сүүлийн үеийн манай олны танил бүсгүйчүүд улам л “царайлаг” болоод байгаа. Гоо сайхны буюу пластик мэс заслыг зарим хүн залуу, сайхан харагдах шилдэг арга гэж боддог байтал зарим нь хялбар аргаар сайхан харагдах боломжтой гэдэгт итгэдэггүй. Гоо сайхны мэс засал гэдэг нь мэс ажилбарын аргаар хүнийг шинэ дүр төрхтэй болгоно гэсэн үг. Ийм ч учраас пластик гэж нэрлэсэн бөгөөд пластик гэдэг нь грекээр “цутгах, хэлбэрт оруулах” гэсэн утгатай юм. Байгалийн хуулийг зөрчиж, гоо сайхны мэс засалд орсон олны танил бүсгүйчүүдийг танилцуулая.
Жүжигчин А.Туяа
Хошин шогийн тайзнаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин А.Туяа монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Бусад жүжигчдээ бодвол гоолиг төрхөөрөө эрс ялгардаг хэмээдэг. Өдгөөг хүртэл ганц бие яваа жүжигчин бүсгүйг мэс засал хийлгэсэн гэх бор шувуу нисдэг. Учир нь тэрбээр нэгэн гоо сайхны эмнэлгийн нүүр царай болж рекламанд нь тоглосон. Түүний хөх, уруул, нүдийг хийлгэсэн гэх яриа байдаг.
Дуучин Ану ба түүний эгч дүүс
Ч.Уранхолбоо буюу дуучин Ануг цөөнгүй хэдэн газартаа мэс хүргэсэн гэдэг юм билээ. Анхлан “Гала” хамтлагт басан хөөрхөн бондгор охин одоо бол барби мэт төрхтэй болж хувирсныг уншигч та мэдэх биз ээ. Таван ч хүүхдийн ээж болох гэж байгаа гэхэд өөрчлөгдсөн зүйлгүй түүнийг хэтэрхий их мэсийн чанартай зүйлд дурлан байгаа гэдгийг нь хүмүүс өөрт нь ч удаа дараалан хэлж байдаг. Түүний охидыг харвал дуучин бүсгүйтэй төстэй зүйл ховор байдаг.
Тэрбээр өөрийн дүү Ч.Номинхолбоо, эгч Ч.Уянхолбоо нарыгаа гоо сайхны хагалгаанд орох “армидаа элсүүлэн” хамтдаа гоо сайхны клиник эмнэлгийн нүүр царай болох болсон. Хөх, өгзөг нь жаахан таргалчихаар нь л томорчихдог хэмээн хэлсэн Ч.Номинхолбоо ёстой л нэг “хөхөөрөө чамайг даллая” гэдэг үг шиг сэрийсэн том хоёр хөхөө гарган, сэмбийтэл оцойсон өгзөгний зургаа цахим хуудсаараа нийтлэн, эгчийнхээ шийрийг хатаах сайн дүү гэдгээ харуулаад буй. Харин тэдний эгч болох Ч.Уянхолбоогийн хувьд гэр бүл зохион, хоёр дүүгээ бодвол олны хэл амнаас хол амьдардаг.
Дуучин А.Хишигдалай
Зоригтой, тэнэгдүүхэн, өөрийнхөөрөө тодотголтой дуучин А.Хишигдалай сүүлийн үед барби мэт хөөрхөн болсон. Тэрээр нүд, хамар, өгзөг гээд жил ирэх бүр хувьсан өөрчлүүлэх болсон. Хөдөөний бор охин гэж ичиж санаа зовохгүй хэлдэг тэрээр анхны дэбютээ хийснээс хойш асар богино хугацаанд өөрийгөө тордож, эрс өөрчлөлт хийж чадсан. Эмэгтэй хүн арчаатай байж гэмээн амжилтанд хүрдэг. Гэхдээ төрөхөөс заяасан царайг өөлөн, хиймэл болгож, хөөрхөн харагдах гээд яах вэ дээ.
Топ модель Г.Уранцэцэг
Монголын охид эмэгтэйчүүд тэр дундаа урлаг соёлын одууд, загвар өмсөгчид гоо сайхны мэс засал хийлгэцгээж, хамраа өндөрлүүлж, нүдэндээ давхраа хийлгэж, өөхөө соруулах болсоор удаж байгаа. Одоогоос хэдэн жилийн өмнө эрүүгээ тайруулах мэс засалд орж эрсдэлтэй алхам хийж байсан топ модель Г.Уранцэцэг гоо сайхны мэс засалд орсондоо харуусдаггүй бас нуудаггүй нэгэн. Тэрбээр өөрийнхөө нүүрний хэв маягийг иж бүрэн өөрчилж, хамраа өндөрсгөж, нүдээ томруулан, хөмсөгний шивээс хийлгэж, арьсаа татуулан чамлахааргүй өндөр үнэтэй гоо сайхны хагалгаанууд хийлгэснээр төгс болсон гэж хэлж болно.
Дуучин Нара
Дуучин Нара тэрээр пластик мэс засалд өртсөн ч түүнийгээ нуудаггүй зан нь бусдад таалагддаг. Хамар маань таалагдахгүй болохоор хэд хэдэн удаа янзлуулснаа тэр нуудаггүй. Олон мэс хүрэхээр ч тэр үү Нарагийн хамар Майкл Жексоны хамартай төстэй гэх нэр зүүдэг.
“Зууны манлай”, МУГЖ, дуучин Б.Сарантуяа
Бурханы бүтээлд гэсэн бяцхан засвар хэрэггэй гэдэг. Сүүлийн үед урлагийн хүрээнийхэн төдийгүй, улс төрчид ч гоо сайхны мэс ажилбарт орж, өөрсдийгөө өөрчлөх болсон. Олны танил эрхмүүдээс гоо сайхны мэс засалд ороогүйгээрээ, өнгө төрх, царай зүсээрээ эрс ялгардаг хүн бол Зууны манлай дуучин, поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяа гэдэгтэй маргах хүн үгүй биз. Харин поп хатаггай маань олны жишгийг дагаж, тэднээс “дутахыг” хүссэнгүй. Тэрээр нүдэндээ “мэс” хүргэж, “ботгон алга” нүдтэй болсон. Дөчин насын босгыг алхтлаа өөрийгөө өөрчилж, элдэв маяг, эрээн мяраан гоёл чимэглэлээс хол явсан Зууны манлай дуучны байгаагаа байгаа нь л түүний фенүүдэд таалагддаг бололтой.
Топ модедь Д.Пүрэвсүрэн
Мисс Д.Пүрэвсүрэн СУИС-ийг дүүргэснийхээ дараа жинхэнэ барууны одод шиг од болохын өвчинд автан гоо сайхны мэс засал хийлгэж өөрсдийгөө өөрчлөхийг хичээж явсан. Тэрээр Ц.Мянганбаяраас салсныхаа дараа “Хувьсал” продакшны шинээр тавьсан жүжиг болгонд гол дүрд тоглож “драмын хэдэн эгч нарыг мартуулна” гэж онгирдог байлаа. Тухайн үедээ Жениффер Лопез шиг өгзөгтэй болох гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн гоо сайхны хагалгаанд орсон ч “тус биш ус” болсон гэдэг. Гэрэл жаахан бүдэгрүүлээд тайзан дээр гаргахаар л өгзөг нь цэнхэртээд, угаас аливаа зүйлд бухимдуу Цогоог “Наад бөгсөө авахуул, жүжгийн найруулга, утга санаа алдагдуулаад байна. За за, наад гэрлээ нэм” гэж орилуулдаг байсан гэнэ лээ.
Одоо тэр 4 хүүхдийн төлөв даруу ээж болсон топ маань шүдээ цайруулж, хамраа өндөрсгүүлжээ.
“Гурван охин”-ы Д.Солонго
“Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонгын төрөл арилжсан мэт өөр болсон царайны тухай нэг хэсэгтээ л охид бүсгүйчүүд жиг жуг хийж байсан. Энэхүү мэс ажилбартаа Д.Солонго сэтгэл хангалуун байдаг аж. Ингээд Соло мэс заслаа хаана хэдэн төгрөгөөр хийлгэснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэснээр бүр ч шуугисан. Тодруулбал, дуучин бүсгүй маань “Бүдүүн мисс” киногоор танил болсон алдарт жүжигчин Ким А Жүний үйлчлүүлсэн эмнэлэгт “засварлагдсан” бөгөөд үүндээ 7000 ам.доллар зарцуулсан байна. Энэхүү өөрчлөлтөндөө Д.Солонго тун сэтгэл хангалуун байгаа бөгөөд сонирхож асуусан зарим хүнд “Үргэлж олны хараанд байдаг урлагийн хүн гадаад төрхөндөө анхаарахад буруудахгүй” гэж ам бардам хариулж байгаа сурагтай.
Дуучин Г.Эрдэнэтунгалаг
Нийтийн дуучид дундаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй дуучин. Тэрээр энэ тухайгаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Хөөрхөн болохын тулд нүдэндээ давхраа хийлгэсэн нь гай болж нүд нь гэрэлд юу ч харахгүй бас тэвчихийн аргагүй өвддөг байсан. Энэ зовлонгоо тэр толгой дээгүүрээ хар хөнжил нөмрөөд таг хэвтэж өнгөрүүлдэг байв. Ээжээрээ хөтлүүлэн Энэтхэгт очиж 15 сая төгрөгний хагалгаа хийлгэж байж зовлонгоосоо ангижирсан. Сайхан болоход сайн тал ч бий, муу тал ч бий гэдгийг биеэрээ мэдэрсэн” хэмээн ярьжээ. Дараа хальшралгүй дахин хамраа өндөрсгөөд авсан. Гоо сайхны тал дээр өөрийгөө бүрэн өөрчлөхийг хүсдэг тэрээр нийтийн дуучдаас хамгийн түрүүнд хагас шуугиан тарьж байсан билээ.
Дуучин Маралжингоо
Фитнессээр уйгагүй хичээллэснийхээ үр дүнд гуравхан сарын дотор 15 кг хаясан хэмээн ярьдаг залуу дуучин Б.Маралжингоо 2007 онд `Ferfect` эмнэлгийн Оюун эмчээр гоо сайхны мэс засал хийлгэсэн билээ. Энэ нь хацрынхаа ясыг янзлуулах мэс засал байсан юм. Мөн нүдэндээ давхраа, уруулдаа филдэр шахуулсан байдаг.
“Киви” хамтлагийн дуучин Намуунаа
Тэрээр гоо сайхандаа ихэд анхаардаг бөгөөд өөрийнхөө хамрыг голдог байсан бололтой. Угаас мэдрэмж сайтай бүсгүй өөрийнхөө хамрыг мэс ажилбар хийлгэн зуун хувь сайхан болгожээ.
МУГЖ дуучин Т.Ариунаа
Дуучин Ариунаа сэм сэмхэн нүүрэндээ мэс хүргэчихдэг нэгэн. Тэрээр хамар, нүд, арьс, хөх гээд гоо сайхны мэс засалд орсноор дүр төрхөө өөрчилж чаджээ.
МУГЖ дуучин Т.Баясгалан
Залуухан гавъяат бүсгүй маань “эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх ёстой” гэдэг зарчмыг баримталдаг. Тиймдээ ч хамраа өндөрсгөж, урууландаа гель шахуулсан хэмээн хэвлэлүүд тодорхойлсон дуу ч бүсгүй маань баян хүний эхнэр болж амар жимэр амьдарч яваа.
Топ Э.Одгэрэл
Топ хатагтай Одгэрэл аливаа юманд номер нэг байдаг шигээ энэ жагсаалтын эхэнд бас л бичигдэх нь . Тэрээр хамраа өөрчилж, хөхөө томруулсан гээд гоо сайхны хувьслыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн
Жүжигчин Г.Отгонцэцэг
Драмын урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг Г.Отгонцэцэг өөрөө хэлэхдээ “би зөвхөн давхраа хийлгэсэн” гэдэг ч түүний хувьд уруул, хамар, хөх, өгзөг, гээд чамгүй олон эрхтнээ өөрчилсөн зоригтой бүсгүй. Урлагийн хүн гоо сайхны төлөө өөрийгөө өөрчлөх нь зүй ёсны хэрэг. Харин түүний дараагийн өөрчлөлт юу байхыг таашгүй.