Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Сү.Батболдын хувь хүртээгүй ТОМ ОРД гэж Монголд алга!!
Нийгэм

Сү.Батболдын хувь хүртээгүй ТОМ ОРД гэж Монголд алга!!

coolBy cool01/21/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Сү.Батболдын хувь хүртээгүй ТОМ ОРД гэж Монголд алга!!
1. Сү.Батболд- Бороогоулд
Социализмын үед улсын төсвөөр нөөц тогтоосон “Бороо гоулд”-ын лицензийг Сү.Батболд хувьдаа авсан.Дараа нь лицензээ Канадуудад өгөхдөө Монголын Засгийн газартай “Тогтвортой байдлын гэрээ” байгуулж, 50 тн алтыг нь ТАТВАР-аас чөлөөлүүлсэн. Үүнийхээ төлөө хувьдаа асар их мөнгө авсныг тухайн үеийн эрдэмтэд,эх орончид илчилж байлаа. Гэвч түүнд хэн ч хариуцлага тооцоогүй. Ард түмэн ахин дахин УИХ-ын гишүүн, нам нь сайд, Ерөнхий сайд болгосоор ирсэн.
2. Сү.Батболд -Тавантолгой
“Амташсан хэрээ 13 дахина” гэгчээр Сү.Батболд нэг хэсэг Тавантолгойн лицензийн ЭЗЭН болчихсон явсан. Одоо иргэн бүр 1072 ш хувьцааг нь эзэмшиж буй ордод хэдүүлэхнээ эзэн суухыг санаархсан.Лицензээ улсад буцааж өгснийхөө шагналд Тавантолгойн хамгийн их нөөцтэй хэсгээс 500- аад сая тн нүүрсийг нь хувийн компанид өгүүлж чадсан юм. Ерөнхий сайд байхдаа 2012 оны сонгуульд ялахын тулд Тавантолгойн нүүрсийг Хятадын “Чалко” компанд хямдхан өгөх гэрээ хийснийхээ төлөө урьдчилгаа бэлэн мөнгө авч иргэдэд тараасан. Дараа нь Монгол улс “Чалко”-д Тавантолгойн нүүрсээ тухайн үеийн ханшаас хамаагүй бага үнээр өгч, их хэмжээний алдагдал хүлээсэн.
3. Сү.Батболд – Эрдэнэт
Сү.Батболд Солонгосын иргэн эхнэр нөхөр хоёрын нэр дээр оффшор бүсэд компаниуд байгуулсан. Ерөнхий сайд байхдаа тэдгээр компаниудад Эрдэнэтийн зэсийн баяжмалыг хямдхан өгөх хэд хэдэн гэрээ хийлгэж, тэд нь цааш дэлхийн зах зээлд дамлан худалдснаар асар их ашиг олжээ. Монголд багтаж шингэхгүй их мөнгө байсан учраас оффшор дансандаа нууж, гадаадад өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүд худалдан авсан.
4. Сү.Батболд -Оюутолгой
Оюутолгойн гэрээг С.Баярын Засгийн газар байгуулахдаа ордын ТЭЗҮ батлагдаагүй байхад ГЭРЭЭ байгуулсан. Гэрээ батлагдмагч Сү.Батболд Ерөнхий сайд болж цаашдын бүх хэлэлцээрүүдийг хийсэн. Энэ үед Рио Тинто, Айвонхоу майнз-д ашигтай, Монгол улсад хохиролтой шийдвэр гарах тоолонд Сү.Батболдын оффшор компаниудын дансанд гадны компаниудаас их хэмжээний мөнгө орж байсан нь тогтоогджээ. Үр дүнд нь Монголчууд Оюутолгойгоос ногдол ашиг авах байтугай Рио Тинтогийн Монголд өндөр хүүтэй зуучилсан зээлийн хүү, хүүгийн хүүгийн өрөнд орсоор байна. Өрөө төлж дуусав уу үгүй юу Оюутолгойн өндөр ашигтай нөөц дууссан байх болно
5.Сү.Батболд -Оффшор
Энэ бүх хууль бус орлого, луйвар, авлигалаа нуун далдлахын тулд Сү.Батболд 10 гаруй улсад 100 орчим компаниар дамжуулан үл хөдлөх хөрөнгө болон, банкны дансуудыг эзэмшиж байна.
Түүнийг энэ удаа УИХ-д Дундговийнхон сонгосон. Говийн нэг малчин түүнийг орд газраа зарж, оффшорт нуусныг мэдэхгүй учраас ХУУРТАГДСАН. Харин одоо энэ бүхнийг бид мэддэг боллоо. Өмнө нь ийм хүмүүс төрд байж болдог байсан бол орчин үеийн залуус өөр болжээ.Тэд энэ байтугайг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүйг өчигдрийн жагсаал харууллаа. Тиймээс Сү.Батболдыг УИХ-ын гишүүнээс огцруулж, шалгуулах ЦАХИМ ЖАГСААЛ-ыг эхлүүлж байна. Хэрвээ та түүнийг УИХ-ын гишүүн байх ёсгүй гэж үзэж байвал ШЭЙР хийгээрэй!!
Намын дарга У.Хүрэлсүх, УИХ нь яахыг харцгаая!!
Шударга ёсны хувьсгал хаана явааг мэдмээр байна.
Сэтгүүлч Б.Отгон 2021.01.21
Нийтлэлчид сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.