Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хүрэлсүх гал атгаад мордлоо, Засгийн газрыг одоо завхруулах шаардлагагүй болсон
Мэдээ

Хүрэлсүх гал атгаад мордлоо, Засгийн газрыг одоо завхруулах шаардлагагүй болсон

coolBy cool01/21/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүрэлсүх гал атгаад мордлоо, Засгийн газрыг одоо завхруулах шаардлагагүй болсон.

-Миний итгэж найдаж байсан Ерөнхийлөгч Баттулга ард түмний тайван жагсаалыг үймээн самуунд турхирч, эмх замбараагүй байдал үүсгэх гэлээ. Энэ хүнийг би үндэсний эв нэгдлийг хангахгүй байна гэж үзэж байна! Улс орон, ард түмнээс илүү үнэт зүйл гэж үгүй.

Цуст мөргөлдөөнд тэднийг маань турхирч буй хумсаа нуусан муур байгаа учир манай Засгийн газар ард түмнийхээ төлөө огцорч байна…За яг л ингэж хэллээ дээ. Өчигдөр тайван жагсаал хийсэн жагсагч залуус тарж байхад танхайрч орж ирээд талбай тойрч дажин үүсгэх гэж хашгиралдсан нөхдүүдийг хэнээрхлийг энэ хүн тулдаа тайван өнгөрөөж, тартал нь барьж чадсан шүү. Жагсаад гарсан залуу үеийнхнийхээ сэтгэлийг үүнээс өөрөөр тулж түших арга байгаагүй. Эхлүүлсэн жагсаал нь эвгүй эргэж, энд тэндээс чулуу нүүлгээд эхэлбэл тэд яах байсан юм?

Монголын төрд шоронгийн улс төр, мафийн сүлжээ, бөлдөгдөх урлаг, бөөнөөр хорих арга, бусдын бизнесийг булаан дээрэмдэх булай авчирсан Х.Баттулгын өмнөөс харж байгаад чин үнэнийг ширүүхэн хэлчихдэг хүн байдаг л юм байна. Энэ алхмаараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн өрдсөн галыг өөртөө авч, гүйцэтгэх засаглалыг донсолгоо давалгаанаас холдуулж чадлаа. Одоо гал Хүрэлсүх дээр л бууна, Хүрэлсүхийг л мөрдөнө, Хүрэлсүхийг ч чиглэнэ. Монголын Засгийн газар хүнд үед тогтвортой ажиллах боломжтой болж байна. Гал атгаж гарснаараа У.Хүрэлсүх ганц л зорилготой. Дараагийн Засгийн газрыг цээжээрээ хамгаалж, ганхахгүй, гуйвахгүй оршин тогтнох гарц болж өглөө. Одоо дахин Ерөнхийлөгч болж, эрх мэдэл атгах гэж хэт их шунаад байгаа Х.Баттулга Монголын төрөөр хөзөр тоглож, Монголын Засгийн газрыг хүнд хэцүү үед завхруулах гэж улайрах шалтгаангүй болчихлоо. Болж байна.

Тэснэ тэснэ гэхэд ингэж нэг тэсэрдэг байжээ. Сүүлийн хэдэн сар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой, 50 нас хүрсэн бүх хүн Женкогийн золиос болж байгаа. Ц.Оюунгэрэл, Сү.Батболд…араас нь У.Хүрэлсүх. Бүгдийг нь толгой дараалан алж, намнаж, айлгаж, доромжилж, хэн ч биш болгож, хэлэхгүй муухайгаар гутааж…монголчуудын оюун санааг хүчирхийлэн алж, хүлж байгаад үгийн муухай, үйлдлийн муугаар зоддог болсон. У.Хүрэлсүх харин тэвчсэнгүй, тэргүүн гудайсангүй.

Аргагүй хүчтэй улстөрчийн халуун цус, харьшгүй чанар оргилж дээ. Энэ монгол зүрх гэдэг чинь эргэлт буцалтгүй ингэж л булгилдаг юм!

Эмүжин

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.