Дэлхийн брэнд, загварын ертөнц, стиль, имижийн талаар дээдсийн хүүхнүүдэд “хичээл заадаг” дэгжин хатагтай Ө.Содгэрэл үндэсний үйлдвэрлэлээ сонгожээ.
Тодруулбал, “Michel & Amazonka” брэндийн коббой загварын цамцаар гоёсон ийн төрх манай архивт хадгалагдсан байх аж.
“Боловсрол суваг” телевизийн “MNTM” шоуны продюссерийн дүрээр олонд илүүтэй танил болсон тэрбээр үнэхээр хаана, хэзээ, юу өмсөхөө, хэрхэн харагдахаа хүртэл хамгийн сайн мэддэг бүсгүй.
Магадгүй түүнийг монголын загварын ертөнцийн шинэ цагийн тод дүр гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.