Комиадиан Н.Амаржин АНУ-д улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр сургууль төгссөн багагүй боловсролтой нэгэн. “Universal” хэмээх англи хэлний сургалтын төв ажиллуулдаг бөгөөд сонирхолынхоо дагуу stand up comedy хийдэг гэнэ лээ.
Тэрбээр тэр нэгэн жил “Авъяаслаг монголчууд” шоуны эхний шатанд л эхнэрийнхээ царайлгыг гайхаж, өөрийг нь яаж тоосныг бодоод олдоггүйгээ учирлаж байсан нь үнэний ортой бололтой.
Үнэхээр л үзэсгэлэнтэй гэргийтэй юм гээч. Эхнэр Г.Танан нь Турк улсад боловсрол эзэмшсэн бөгөөд мөн л “Universal” төвдөө багшладаг гэнэ лээ.