Нийтийн дууны урлагт хослон дуулаачдын эхлэлийг тавьсан гэгддэг У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын хайрын романс тухайн үедээ хэн бүхний анхаарлыг татаж байсан.
Гэсэн ч амрагийн харилцаагаа үгүйсгэдэг байсан тэд хэн, хэн нь амьдралаа хөөж, уран бүтээлийн зам нь ч салсан. Удалгүй У.Далантай амьдрал зохиож Н.Саран хэмээх даруухан бүсгүйтэй нэг гэрт орсон байдаг. Ийн У.Далантайн ар талд олон жил бат зогсож, эр нөхөрөө гавъяат цолонд хүргэж чадсан түүний гэргий анх удаа манай дуранд өртлөө.
Англи хэлний багш мэргэжилтэй Н.Саран хатагтай олны нүдэнд өртөх тун ч дургүй нэгэн бөгөөд камерын дурангаас нуугдаж яваа харагдсан.
Тэрбээр ШУТИС-ийн англи хэлний лицейд мэргэжлээрээ ажилладаг бөгөөд гавъяатын талаар элдэв мэдээлэлд нэг их ач холбогдол өгдөггүй гэсэн шүү.