Ардын жүжигчин Н.Сувдын том бэр гэх алдарыг Д.Нандинцэцэг хэмээх хуульч бүсгүй зүүх болсоор хэдэн жилийг үдлээ. Саяхан амаржиж ач төрүүлж өгсөн бэрдээ Н.Сувд хатагтай ч ёстой л хошуу дэвсэн, хөл алдаж байгаа сурагтай.
Харин Т.Бат-Оргил гэргийнхээ удирддаг “Дачэн Дентонс” хуулийн фирмийн ахлах хуульч болсон төдийгүй Монголын хуульчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захиралын албыг хаших болсон дуулдана лээ. Энэ мэтээр хүүд нь түшиг тулгуур болж яваа бэрдээ хэн дургүй байх билээ.
Дээдсийн хүрээллийн нөлөө бүхий бүсгүйчүүдтэй найзалдаг гэх Д.Нандинцэцэг ч хадам ээжийгээ элдэв ёслолд оролцохдоо хань татах тун ч дуртай.
Ёстой л нөгөө бие биенээрээ гоёно гэгчлэн ардын жүжигчинээр аархсан бэр, чадалтай, танилтай бэрээрээ гоёсон хадам эх хоёр таатай нь аргагүй сугадалцан явна лээ.