Нийтийн дууны ертөнцийн хос дуучдын нэг бол Э.Төрмандах, О.Гансувд нар юм. СУИС-ийн оюутны дотуур байрнаас амьдралаа эхлүүлсэн хосууд сүүлийн үед хамтарч уран бүтээлээ хийх болсон.
Дуучин О.Гансувд өөрийн хувцаслалтаас болж олноос шүүмжлэл хүртэх нь их. Налмагар, эв хавгүй хар голдуу хувцас өмсч, ув улаанаар уруулаа будаж, урт хар үсээ задгай тавьсан түүнийг этгээд гэхээс илүү “гаж” стиль имиджтэй гэхэд хилсдэхгүй.
Урлагийн гэр бүлийн уран бүтээлчид биеэ авч яваа байдал, хувцаслалтандаа анхаарч аль болох гоёдог байхад О.Гансувд “гаж гэмээр” стилиэ гайхуулсаар л явна.