Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар нэмэгдэж 26 хувь боллоо
Папарацци

Нийгмийн даатгалын шимтгэл 2 хувиар нэмэгдэж 26 хувь боллоо

coolНийтэлсэн: cool02/01/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Юуны өмнө НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдсэн хэдий ч одоогийн байдлаар таны цалинд шууд нөлөөлөхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй болвуу. Учир нь Засгийн газраас батласан хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх журмын дагуу ажил олгогчийн НДШ төлөлтөөс 3%, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2%-ийг тус тус хөнгөлөөд байгаа юм. Ингэснээр одоогийн байдлаар таны үндсэн цалингаас 10.5%-ийн НДШ (Ажил олгогчийн төлөх хувийг тооцохгүйгээр) суутгах нь.

Эргэн сануулахад УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсныг бид тухайн цаг үед ЭНД мэдээлж байсан билээ.

Уг бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2020 онд мөн 2.0% буюу нийт 5%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг ч 2020 онд цар тахлын улмаас үүнийг нэмэгдүүлээгүй байсан юм.
2020 онд хувь нэмэгдүүлээгүйгээр барахгүй Засгийн газраас цар тахлын үед аж ахуйн нэгжийн ажил олголтыг бууруулахгүй байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн журмыг хэрэгжүүлээд байсан билээ. Ингэснээр Хувь хүний төлөх НДШ-ийн хувьд л гэхэд 2020 оны 4-өөс 9-р сарыг дуустал 9.5% хөнгөлөлт, 10-аас 12-р сарыг дуустал хугацаанд 4.5%-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулаад байсан юм.

Харин 2021 оны нэгдүгээр сараас Нийгмийн Даатгалын Шимтгэлийг 2%-аар нэмж 26% (Ажил олгогч-13.5%; Хувь хүн-12.5%) болгосноор шат дараатайгаар 5% нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Ингэхдээ мэдээж цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй олгох бодлогыг баримталж байгаа учир хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2.5% хөнгөлснөөр 10.5%-ийн шимтгэл төлөхөөр (Ажил олгогчийн төлөх шимтгэлийг тооцохгүйгээр) шийдвэрлэсэн аж.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, хугацаагаар
(үүнээс хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан хувь хэмжээ, хугацаа)

Тайлбар: Дээрх хүснэгтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн ослын даатгалын 2% шимтгэлийг тусгаагүй болно.

мэдээ үйл явдал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.