Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Эмүжин: Оффшорчин гээд духан дээр чинь тамгалчихсан байна, одоо яах уу, Баттулга гуай?
нийтлэлчид

Эмүжин: Оффшорчин гээд духан дээр чинь тамгалчихсан байна, одоо яах уу, Баттулга гуай?

coolНийтэлсэн: cool02/05/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оффшорчин гээд духан дээр чинь тамгалчихсан байна, одоо яах уу, Баттулга гуай?

За бүр яаж ч хөмсгөө аятайхан атируулаад, ямар ч сайхан сэнтий дээр аягүйхэн суугаад одоо нэмэргүй ээ, Ерөнхийлөгч өө. Духан дээр чинь оффшорчин, дуран дээр чинь эрх мэдлийн дон гэдэг тамга тодоос тод харагдаж байна. Одоо тэгээд яах уу? Баярцогттойгоо хоригдох юм уу, эсвэл Сү.Батболдтойгоо хөтлөлцөөд шалгуулах юм уу? Та чинь Монгол Улсын хуулиар оффшор бүст тооцогддог Сингапурт 2001 оны хоёрдугаар сарын 18-нд нээлгээд, өөрөө эзэмшиж байгаад охиндоо шилжүүлээд өгчихсөн оффшор данстай юм байна шүү дээ. Зүгээр ч нэг сайт, блогер энэ тухай дурдаагүй, Сингапурын Засгийн газрын албан ёсны бүртгэл дээр байдаг юм байна. Оффшор компанид охиноороо дамжуулан 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан гэхээр та бас хууль зөрчигч юм байна. Монгол Улсын хуулиар оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээх, хувьцаа эзэмших, компани байгуулсан албан тушаалтан огцрох хүртэл шийтгэлтэй. Гэтэл таны “Женко холдинг” компани чинь нөгөө үзэн ядсан царай гаргаад үсээ зулгаагаад байдаг хятад иргэншилтэй Лин Сионг гэгчтэй хамтран сая долларын хадгаламжтай болж таарлаа. Тэгснээ 1.0 сая долларын үнэлгээтэй энэ компаниа төрийн тэргүүн маань төрийнхөө хуулийг зөрчин байж 2020 оны 11 сарын 09 хүртэл хайрлан хамгаалж байгаад аргагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн өмнөхөн татсан байх юм. Ямар том эрх ашиг вэ. Хуулиар бол та юун сонгуульд өрсөлдөх, аль эрт сэнтий тамга хоёроо хүлээлгэж өгөөд шалгуулж байх ёстой сэжигтэн юм.

Энэ 1.0 сая долларын дүрмийн сантай оффшор компанийн ард юу нуугдаж байна вэ?

Нөгөө зарагдсан гээд байгаа Төгрөг нуурын ордын 250 сая доллар уу?

Төмөр замаас хулгайлсан 280 сая доллар уу?

Аль эрт Улаанбаатарын дагуул хот болж тэлэх учиртай байсан, найман жилийн турш ганц карказтай өвөл хаврыг барж байгаа Майдар хотын төсөв үү? Германчууд Улаанбаатарыг утаанаас нь салгах, бөглөрлөөс ангижруулах төлөвлөгөө болгож дагуул хот барихад туслахаар амласан нь уг нь энэ Майдар хот байсан, таны гараар ороод одоо болтол хот ч үгүй, хоншоор шагайлгаад хоноод гарах ганц байшин ч үгүй ес дэх жилтэйгээ золгож байгаа нь үнэн шүү дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Монголын төр оффшорчны, овжин хулгайчийн хоргодох газар биш шүү. Та нарын бие биенийхээ уусан идсэн, уутласан ховдоглосон, хулгайлсан луйвардсаныг сонсож, уншиж, баялгаа алдаад бас дээр нь оюун санаа, нийгмийн сэтгэлзүйгээ бузарлуулж суух гэм энэ ард түмэн хийгээгүй.

Тэр Сү.Батболдтойгоо хөтлөлцөөд шалгуул даа. Дээр нь нэмээд оффшорт данстай гэлцдэг нөгөө Дэлгэрсайхан, Энх-Амгалан, Элдэв-Очир, Бат-Үүлийн хүү нартайгаа та нар бүгд шалгуулаад, Монголын хуулиар учраа олоод ир дээ, зориг чинь хүрэх үү? Хулгайч хулгайчийнхаа харыг гайхаад, хамгийн том хулгайч нь ахлаад дээр нь сууж байдаг болчихсон юм уу? Зарим нь насаараа бизнес эрхэлсэн энэ дайны мөнгө байлгүй дээ гэх биз. Уучлаарай энд төрийн хүний тухай ярьж байна.

Тэгээд тэр бизнесээ хийгээд явахгүй төр, түмнээс битгий боломж, ирээдүйг нь хулгайлаад бай даа. Цэнхэр дэлгэц эзэлж суучихаад оффшорт надад мөнгө байвал оруулаад ирээрэй, харъя л гэх шиг, төрөө дорд үзэж доромжлоод байна уу, түмнээ басамжилж баллуурдаад байна уу? Өө тийм, нөгөө Монгол Улсын Засгийн газрын өмнөөс үйлдэж энд тэндхийн хуулийн фирм рүү илгээсэн гэх бичиг энэ тэрийнхээ учрыг бас олоод өгөөрэй.

Засгийн нэрээр зандалчны үүрэг гүйцэтгэхгүй шүү.

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.