Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг танихгүй мэдэхгүй хүн үгүй. Тэрээр монголын улс төрд гай ч тарьсан, гавъяа ч байгуулсан нэгэн гэгддэг. Түүний эхнэр О.Байгаль өөрийн нэрийн брэндтэй болж түүгээрээ эрхэмсэг хатагтайнуудын гоёлыг хийж яваа.
Нэг бүр нь дунджаар 10-20 саяар үнэлэгдэх цагаан алт, байгалийн цэвэр шүр, номин зэрэг үнэт эрдэнийн чулуугаар гоёл урлах “Baigal” брэнд баячуудын охид, эхнэрүүдийг гоёдог.
Монголдоо төдийгүй гадны олон оронд гоёлоо нийлүүлдэг тэрээр саяхан “Алтан гадас” одонгоор ээмэг хийж зүүн гайхуулав. “Алтан гадас” одон хүндэтгэл, бахархалын тэмдэг бус хүүхнүүдийн гоёл болсон цаг үе юмсан уу даа.