Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Баянхонгорын балагтай залуусаас болж гурван хүүхэдтэй жирэмсэн эх хоноглох газаргүй боллоо
Гэмт хэрэг

Баянхонгорын балагтай залуусаас болж гурван хүүхэдтэй жирэмсэн эх хоноглох газаргүй боллоо

coolBy cool02/19/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянхонгорын балагтай залуусаас болж гурван хүүхэдтэй жирэмсэн эх хоноглох газаргүй боллоо

Зургийн тайлбар: 100 гаруй хүнээс  1.4 тэрбум төгрөг залилсан хэрэгт шалгагдаж буй этгээдүүд 

Централ рийл эстэйт ХХК ийн хохирогч А гэх эмэгтэйтэй бид уулзаж мэдээлэл авлаа. Тэрбээр мөнгө зээлж хүүнд нь байранд суулгана гэх зарын дагуу дээрх компанитай гэрээ хийснээр залилан мэхлэгчдийн хохирогч болоод байгаа юм. Гэрээгээр халхалсан залилан мэхлэх гэмт хэрэг сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нилээд ихсэх хандлагатай байгаа юм байна

– М.Энхбилэг, Т.Жанцандорж, Б.Ууганбаатар нарт хэрхэн залилуулсан талаараа ярина уу?

– Би зургаан сарын түрээсийн төлбөрийг хэмнэх зорилгоор өөрийн амьдарч байсан хашаа байшинг зараад 17 сая төгрөгөө залилуулаад гурван сарын турш маш хүнд байна. 2020 оны 08-р сард “Централ рийл эстэйт” ХХК-ийн агент гэх н.Ууганбат гэх залуутай чатаар холбогдсон. Хоёр хоног байр хайгаад яг хүссэн байршилд олдоогүй. Миний хувьд гурван хүүхэдтэй, дөрөв дахь хүүхэд маань удахгүй төрөх гэж байгаа болохоор хүүхдүүдийнхээ сургуулийн хажууд байранд орох хэрэгтэйгээ хэлсэн. Улмаар 2020 оны 08-р сараас эхлэн зургаан сараар суух гэрээг захирал гэх Ууганбаатартай нь 100 айлд байрлах нотариат дээр уулзаж хийсэн. Ингэхдээ гурван сарын төлбөрийг барьцаа төлбөртэй нь хийсэн. Ингээд 2021 оны нэгдүгээр сард би байрнаасаа хөөгдөж эхэлсэн.

– Зургаан сарын гэрээ хийсэн байхад яагаад хөөгдсөн гэж?

– Зургаан сарын гэрээ хийсэн боловч гурван сар суугаад, барьцааны нэг сарын турш хөөгдсөн. “Одоо бол барьцаа төлбөр явж байгаа. Дараа сарын мөнгөө өгөхгүй бол алданги тооцно, бид нартай гэрээ хийсэн хүн чинь мөнгөө өгөхгүй байна та гар” гээд хөөсөн. Би орлогын эх үүсвэргүй, хүүхдийн мөнгөөрөө амьдардаг болохоор хүнд байдалд орсон.

– Байрнаасаа хөөгдөөд гарчихсан болохоор өнөөдөр хэрхэн амьдарч байна вэ?

– Байрнаасаа хөөгдөөд гарчихсан. Корона гарсан энэ цаг үед гурван хүүхэдтэй жирэмсэн намайг гэртээ оруулах хүмүүс байхгүй байна. Би өөрөө байр зөндөө хайсан. Одоо таньдаг эмээгийнхээ хажуу өрөөнд одоо амьдарч байгаа. урьдчилгаа, барьцаа төлөхгүйгээр түрээс төлөөд амьдарч байгаа. М.Энхбилэг, Т.Жанцандорж, Б.Ууганбаатар нарыг кино хийж байгаа, барилга барьж байгаа гэхэд нь итгэсэн. Энэ хүмүүсээс болж өнөөдөр амьдрах урам зориггүй болж байна. Хүүхдүүдээ бодож л амьдарч байна. Заримдаа бодит биш зүүд байгаасай ч гэж бодох юм. Энэ асуудлаас болж би өнгөрсөн хугацаанд хямарч байнга эмнэлгийн хяналтад байж, түргэн дууддаг байсан. Эмнэлэгт хэвтэх гэхээр хүүхдүүдээ орхиод хэвтэж болохгүй, байрны дараагийн түрээслэгч нар орно гээд эзгүйд гэрээр олон хүн орж гараад байхаар эмнэлэгт хэвтэж чаддаггүй байсан. Өөрийн хүсэлтээр гэсэн өргөдөл бичээд эмнэлгээс гарсан тохиолдол маш их болсон.

– Энэ хүмүүсээс мөнгөө авахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?

– Цагдаагийн газраас дуудсан болохоор өргөдөл өгсөн. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгаж байгаа.

– Та хэзээ нярайлах вэ?

– Төрөх хугацаа болсон. Одоо хааяа өвдөж байгаа. Илүү тээлттэй явж байгаа.

 – Залилуулсан мөнгөө эргүүлж авбал юунд зарцуулах вэ?

– Хашаа байшин аваад тайван л амьдармаар байна. Хүүхдүүдээ дааруулаад, хүмүүсээс гуйгаад явах үнэхээр хэцүү байна. Мөнгө зээлүүлээд хүүнд нь байрандаа суулгана гэсэн заранд битгий итгээрэй. Ийм зараас болж маш их хохирол амсаж байна.

–Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Ийнхүү нулимс дуслуулан нэгэн эмэгтэй нялх хүүхдүүдийн хамтаар орох оронгүй болж байна. Гэвч төр засаг иймэрхүү гэмт хэргийн золиос болоод байгаа иргэдэд ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж алга, тийм хууль эрх зүйн орчин ч алга…

А.Баярмаа

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.