Хоймор нутгийн хүү “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Яг л чи минь”, “Жаргалын орон” зэрэг дуунуудаараа үзэгч олныг баясгасан дуучин бол Д.Найдандорж юм.
Тэрээр Д.Номинзул хэмээх бүсгүйтэй дэр нэгтгэж хөөрхөн охинтой болсон. Урлагийнхан дундаа хүнлэг, нөхөрсөг зангаараа хүндлэгддэг тэрээр хов жив, олны хэл амнаас холуур явдаг нэгэн.
Харин түүнийг эхнэрээсээ салсан гэх бор шувуу нисч эхлэв. Энэ яриаг батлаж эхнэр Д.Номинзул “Харгис түрэмгий зан авирын харанхуйн дунд үлдэхэд
Хайртай гэдэгт итгэж бие сэтгэлээ үл хайрласан
Эд хөрөнгө алдар нэрийг амьдралын зорилгоо болгоход
Энхрий 2 биес нь энэ хүртэл тэссэн юм байжээ
Магадгүй би буруу хүнээсээ хайр хүссэн байх
Магадгүй би бүтэхгүй хайранд дэндүү ууссан байх…” хэмээн хамтын амьдралдаа цэг тавьсанаа зарлалаа.
Ийнхүү нийтийн дууны ертөнцийн нэгэн гал голомт хоёр тийш болж байгаа нь батлагдлаа.