30 000 төгрөг төлөөд та хурдан удмын 11 дааганаас азтан болоорой
“Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын таван настай Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдраар өвчилж, эмчилгээний зардалд 680 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Г.Очир-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд зориулан салбар салбарын төлөөлөл ажил санаачлсаар байна. Энэ удаад уяачид нэгдэж хандивын сугалааг эхлүүлээд байна. Тодруулбал, уншигч та Г.Очир-Эрдэнэ хүүгийн аав Ж.Ганбаатарын хаан банкны 5300660607 тоот дансанд 30.000 төгрөг төлөөд хурдан удмын угшилтай 11 дааганы суглаанд оролцох эрхтэй болох юм. Гүйлгээний утган дээр өөрийнхөө утасны дугаарыг бичээрэй. Сугалааны тохирол 2021 оны 02 сарын 26-нд 20 цагаас Монгол орон даяар явагдана.
Морины босоо цагаан хийморь үргэлж та бүхнийг ивээж байг ээ.
Сугалаанд оролцсон бүх мөнгө Г.Эрдэнэ-Очир хүүгийн эмчилгээний зардалд 100% хандивлагдах учир оруулсан буян тань эргээд танд болон танай гэр бүлд үр тариа мэт арвижин очих болтугай.