Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг ДӨРВӨН бүлэг этгээдийг илрүүлжээ
Гэмт хэрэг

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг ДӨРВӨН бүлэг этгээдийг илрүүлжээ

coolНийтэлсэн: cool02/26/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлсээр байна

Сүүлийн үед автомашины зөөлөн яндан буюу хүмүүсийн хэлдгээр нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдэх болсон байна. Нийслэл хотын хэмжээнд л гэхэд сүүлийн гурван жилийн байдлаар Тоёота приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах 700 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ.

Энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2021 оны 01 дүгээр сарын 15-наас 29-ний хооронд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгуудтай хамтарч хэсэгчилсэн арга хэмжээ зохиож приус автомашин гол төлөв “Приус-20” маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг этгээдүүд болон нүүрсэн яндан худалдан авдаг 4 бүлэг 28 этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Нийслэл хотод өдөрт дунджаар 100 орчим приус маркийн автомашины нүүрсэн яндан худалдан борлуулдаг тооцоо гарсан. Үүний 80 орчим хувийг иргэд өөрсдөө зарж борлуулдаг бол 10 орчим хувийн авто машин борлуулдаг иргэд, 5 орчим хувийг засварын газрын ажилтнууд, үлдсэн 5 орчим хувийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр зарж борлуулдаг гэсэн судалгаа гаргасан байна.

Мөн түүхий эд худалдан авдаг газрууд нүүрсэн янданг их хэмжээгээр  төвлөрүүлж эрэлтийг бий болгон эргээд хоёроос гурав дахин нэмж зарж байгаа нь энэ төрлийн хулгайг улам өөгшүүлж байгааг эх сурвалж мэдээлэв.

Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд өөрийн автомашиндаа дохиолол суурилуулж, харуул хамгаалалттай газар автомашинаа байрлуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хэрэв энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-д зааснаар “240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” хуулийн хариуцлагатай ажээ.

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.