www.Tac.mn сайт нь Монгол уран бүтээлчдээ алдаршуулах, бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Artist Mongolia” пэйжийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Онцлох уран бүтээлч” буланг нээж байна. Бид энэ удаад Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Х.Энхномингийн бүтээлээс та бүхэнд хүргэж байна.
Түүний бүтээлийн арга ажиллагаа болон утга санаа өгүүлэмж нь уран бүтээлч дундаа өвөрмөцөд тооцогдохоос гадна, бүтээлийн өнгөн хэсгээс ёгт хошин мэдрэмж зарим үед төрөх ч, мөн эрэгцүүлж бодох, тунгаах, шунан унших орчилд автах нь ч бий.
Сэдвийн хүрээнд авч үзвэл эмэгтэй хүний уян зөөлөн өнгө дүрслэлийг өөрийн оюун санааны гүнд оргилох нарийн утга санааг илэрхийлэх дүрүүдээр хоршуулан гаргах нь урлаг сонирхогч олны анхаарлыг ихэд татдаг билээ…
Хундмаа овогтой Энхномин
-Улаанбаатар хотод төрсөн.
1996-2002 онд Монгени сургууль
2002-2006 ДУДэС
2006-2009 онд Монгени сургуульд багш
2010 “Урлагийн Залуу Манлайлагч” төсөл, хөтөлбөр
2011 Говь хк, гэрээт зураач
2012-2013 Солонгос улс, Сөүл хот, Мёнжи их сургууль
2019 Могол кашмер компани, гэрээт зураач
2009 оноос МУЭХ-ны гишүүнээр элсэн чѳлѳѳт уран бүтээлчээр элссэн
Үзэсгэлэнгүүд
2007 ”Ядамсүрэнгийн нэрэмжит үзэсгэлэн” Модерн арт галерей
2007 ”Бид 2” бие даасан үзэсгэлэн, Чингис арт галерей
2007-2014 ”Эмэгтэйчүүдийн үзэсгэлэн” МУЭХ арт галерей
2007-2015 ”Хавар” үзэсгэлэн, МУЭХ арт галерей
2008 ”Морь миний анд”, соёлын наадам
2009 ”Олон улсын залуучуудын урлагийн их наадам” Турк улс, Анкара хот
2009 ”Миний анхны уран зургийн үзэсгэлэн” хүүхдийн баярт зориулсан хамтарсан үзэсгэлэн, Хаан банк, арт галерей
2009-2013 ”The 1st Exhibition of Mongolian Best Young Artists” үзэсгэлэн, MУЭХ арт галерей
2009-2019 ”Монгол наадам” үзэсгэлэн, МУЭХ арт галерей
2009 ”Тiger translate” үзэсгэлэн, Mодерн арт галерей
2009-2019 ”Намар” үзэсгэлэн, МУЭХ арт галерей
2009-2014 ”Шинэ бүтээл” үзэсгэлэн, МУЭХ арт галерей
2010 ”Тѳгѳл” хамтарсан үзэсгэлэн, МУЭХ арт галерей
2009, 2011 ”Ѳнгѳ ба Хар цагаан” үзэсгэлэн, Red ger арт галерей
( Тэргүүн байрны шагнал хүртсэн 2011)
2011 ”Олон Улсын Орчин Үеийн Уран Бүтээлчдийн Холбооны 30 жилийн ойн уламжлалт үзэсгэлэн” Парис дахь UNESCO- гийн Дэлхийн урлагийн тѳв, Франц улс
2012 ”Дүр” биe даасан үзэсгэлэн, МУЭХ арт галерей
2013 Changwon Asian Contemporary Art Festival, Солонгос улс
2015 “Тусгал” бие даасан үзэсгэлэн, Лилиум арт галерей
2017 “ART and SOUL’’ Art Festval, Оакланд хот, АНУ
2019 “Mongolian Contemporary art exhibition” үзэсгэлэн, Хонконг
2019 “ Шилдэг бүтээлийн үзэсгэлэн” Улсын төв галерей
( Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Жуух бичигээр шагнагдсан)
2019 “ Шилдэг бүтээлийн үзэсгэлэн” МУЭХ арт галерей
2020 “Spirit of gobi” фестивал, Дунд говь аймаг, цагаан суврага, ‘’Gobi Caravan Serai’’ жуулчны бааз
2020 “Spirit of gobi” Consilience үзэсгэлэн, МН17 арт галерей.
Түүний уран бүтээлүүдээс хүргэж байна.
Эх сурвалж: https://www.facebook.com/ART.SANDUI