Соёлын тэргүүний ажилтан Жүжигчин Ч.Болд Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. Тэрээр “Бодлын хулгайч”,
“Богд хаан”, “Боолын гэрээ” зэрэг олон шилдэг кинонд дүрээ мөнхөлсөн билээ.

Тэрбээр хэлэхдээ “Алтан гадас одонгоор төрдөө үнсүүлсэндээ баяртай байна. Миний бие 20 жил кино салбарт 3 багшийнхаа заавар зөвлөгөөгөөр зүтгэлээ.
Тун удахгүй 3 дугаар сарын 20-нд та бүхэндээ “Монголын сүүлчийн хаан” киногоор бэлэг барих болно. Сайхан цагийн төлөө хамтдаа.” хэмээсэн байна.

