Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УДЭТ-ын 54 ажилтны короновирусын шинжилгээний хариу эерэг гарлаа
Папарацци

УДЭТ-ын 54 ажилтны короновирусын шинжилгээний хариу эерэг гарлаа

coolНийтэлсэн: cool03/07/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын драмын эрдмийн театрын “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсан байна.

Учир нь Улсын драмын Эрдмийн тeатрын нийт 54 ажилтны короновирусын шинжилгээний хариу эерэг гарлаа.

Тус газар 3 сарын 4-ний өдрөөс эхлэн Анна Карeнина тоглолтыг өдөр бүр тайзнаа тоглож байсан.

Өнөөдрийн тоглолт цуцлагдсан бөгөөд тeатрын бусад ажилчид гэртээ тусгаарлагдаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Эхний ээлжинд шинжилгээний хариунд ковид-19 илэрсэн ажилчдыг тусгаарлахаар авч явсан байна.

Улсын драмын эрдмийн театраас гаргасан МЭДЭГДЭЛ:

Улсын драмын эрдмийн театрын эрхэм үйлчлүүлэгч, үзэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/7/12 дугаартай албан мэдэгдэл, холбогдох хууль дүрэм журмыг үндэслэн коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан үзэгчид, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ны өдрийг хүртэлх хугацаанд тоглогдох байсан “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсаныг үүгээр мэдэгдэж үзэгч та бүхнээсээ хүлцэл өчье.

Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд дээрх хугацаан дахь худалдан авсан тасалбарыг тоглолт зөвшөөрөгдсөн үед шилжүүлэн үзэх, тасалбар буцаалт хийх боломжтой болохыг үүгээр уламжилж байна.

Жич: “Анна Каренина” жүжгийн (зөвшөөрөгдсөн) тоглолтын хуваарийн мэдээллийг цахимаар урьдчилан мэдэгдэх болно. Мөн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож буцаалт хийх боломжтой болно.

Хүлээцтэй, эерэг хандлагатай үйчлүүлэгч Та бүхэндээ баярлалаа

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
2021 оны 03 дугаар сарын 07

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.