Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Туршлага багатай, хандивын сайдуудын цалгар назгай байдлаас коронавирус дахин дэгдлээ
нийтлэлчид

Туршлага багатай, хандивын сайдуудын цалгар назгай байдлаас коронавирус дахин дэгдлээ

coolНийтэлсэн: cool03/08/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭД ХАЛДВАР ХАМГААЛАЛ МУУ БАЙНА САЙДАА..

30-40 зорчигч суулгасан автобусанд халдвар алдаад баларч байсан шүү дээ. Автобусны хэд хэдэн жолооч халдвар авснаас үзвэл нөхөр коронавирус автобусаар сэлгүүцэж явсан байж таарна. Тиймээс нийтийн тээвэрт онцгой анхаарч код уншуулсан хэдий ч тэр этгээдийг барьж авсан эсэх нь тодорхойгүй юм билээ. Яг ийм эрсдэл байхад урлаг соёлын нөхөд хэцүүдлээ хэмээн битүү орчинд 1000-3000 хүн цуглуулахад нөгөө коронавирус дураараа дургидаг юм байгаа биз дээ.
Тоглолт хийлээ гэж бодоход Соёлын яамнаас онцгой анхаарч халдвар хамгааллын ажлыг өндөр түвшинд зохион байгуулах ёстой байсан. 3-4 цаг тоглолт үзсэн үзэгчид халууцаж амны хаалтаа аваад хаячихсан билээ. Сунжирсан, дахиулсан тоглолтыг цаг тухайд нь тараасан, хүн хоорондын зайг бариулах талаар сайд Ч.Номин ямар удирдамж, заавар зөвлөгөө гаргав. Шадар сайд С.Амарсайханы ногоон бүс гэж зарласан Эрдэнэт, Дархан, Сэлэнгэд голомт үүсчихлээ.

Дэлхийн олон оронд халдвар багасч, вакцинжуулалтын аян 70-80 хувьдаа хүрээд байна. Гэтэл манайд эмнэлэг, цагдаа нараа ч тарьж дуусаагүйгээс үзвэл цаг хожих гэсэн арга гэж харагдахаар байгаа юм. Тусламжаар ирсэн цөөн тооны тунгаар цаг хожин 7 сард ирэх тусламжийн вакцин, хувийн хэвшлүүд оруулж ирэхийг хүлээж буй мэт харагддаг болчихлоо.

Туршлага багатай, хандивын сайдуудын цалгар назгай байдлаас коронавирус дахин дэгдлээ гэж үзэх үндэстэй юм. Тэр сайд Ч.Номин урлаг соёл гэхээр телевизийн контент гэж ойлгоод байх юм. Дуу хөгжмөөр ард түмнийг гэгээрүүлдэггүй, таашаал өгдөг юм. Коронавирусээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, биеэ авч явах нь том соёл шүү. Энэ талаар контент хий…

Б.Жаргалсайхан

Нийгэм цаг үе Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.