Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Г.Хасбазар: 21 настны 21 сургаал
нийтлэлчид

Г.Хасбазар: 21 настны 21 сургаал

coolBy cool03/10/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

21 настны 21 сургаал

Би заавал гэж бичээгүй. Авахын аваад хаяхын хаяад өнгөрөөгөөрэй. Дүү нь ах эгчдээ, ах нь дүү нартай зөвлөж байна.

1. Өөрөө өөрөөрөө бай. Баримлын шавар шиг байгаад хэрэггүй. Юм л бол өөрчлөгдөж өөрчлөгдөх нь яг л баримлын шавартай адил. Харин хатуу бие бай. Хэн ч чамайг ярьж болно. Ялан гуяа амжилттай явахад их ярдаг. Тэр болгоныг тоогоод сэтгэл санаагаар унаад хэрэггүй.

2. Өөртөө итгэ. Өөртөө итгэхгүй бол бусдад итгээд дэмий. Миний хувьд өөрийн зөв гэж бодсон зүйл ээ хэлэлгүй бусдыг дагаж алдаж байсан. Анхны бодолдоо итгэх хэрэгтэй өөрийн хийж байгаа зүйлдээ итгэх хэрэгтэй.

3. Өөрийгөө сорь шинэ юм оролд. Та өглөө бүр босоод яг л нэг юм аа давтан давтан хийгээд байвал бодох хэрэгтэй бол уу. Амьдралд маш их хийх сурах зүйл байгаа. Надад үүнийг харуулж чадсан аавдаа Ganhuyag Chuluun маш их баярлалаа.

4. Дасгал хөдөлгөөн хий. Би тийм ч гоё бие хаатай биш. Хичээж л явна. Дасгал хөдөлгөөнгүй бол хэзээ ч сэргэг байхгүй эрүүл байхгүй.

5. Асуухаасаа өмнө Google д. Золбоо ахынхаа 4 5 жилийн өмнө өгч байсан номоос уншиж байлаа. Тайлбар хэрэггүй байх. Харин энэ номыг олж уншаарай. How to steal like an artist. Баярлалаа Zolboo Batbileg ах.

6. Шинэ зүйлийг хүлээж авах чадвартай бай. Амьдрал үргэлж адилхан байхгүй өдөр бүр өөр тул юу ч тохиож болзошгүй.

7. Компьютер дээр шивж ажиллаж сур. 21-р зуунд хамгийн хэрэгтэй заавал эзэмших чадваруудын нэг.

8. Оролд оролд оролд. Чадахгүй гэж байхгүй. Үнэхээр хүсэж байгаа бол бууж өгдөггүй, бууж өгөх ёсгүй юм байна. Миний аав бол тийм л хүн. Би адилхан хичээнэ.

9. Гэр бүлтэйгээ ойрхон байж цагийг хамтдаа өнгөрүүл. Миний харж байгаагаар хүүхдүүд ээж аавтайгаа нээх дотно байдаггүй. Ганц удаа ширээ тойрч суугаад ярилцаад үзээрэй. Гайхамшигтай.

10. Найз нөхдөө зөв сонго. Таныг хүрээлж байгаа хүмүүс маш чухал. Хүн үнэхээр хүрээллээ дагаж өөрчлөгддөг юм байна лээ. Зөв яваагаа дэмж тусал, муу яваадаа хэл шаард гэхдээ битгий дага битгий дуурай.

11. Тамхи. Битгий тат л гэж хэлмээр байна. Стрэссдэж байгаа бол зүгээр л гүнзгий амьсгал. 1 2 3

12. Гадаад орноор явж үз. Гадаад явлаа гээд Монголоо алдчихгүй зарим хүмүүсийн ярдгаар. Харин ч нүд тайлж би Монголдоо тэрийг хиймээр байна энэ хэрэгтэй юм байна гэж харах болно.

13. Нүдээ нээ. Одоо 2021 он 1900 биш. Бүх юм өөр болсон. Залуус бид хийх ёстой. Ангайгаад дээшээ ах нар луу хараад хэрэггүй. Арай арчаагүй байгааг би мэднэ. Бүгд биш шүү.

14. Авах хаях. Дээр дурдсанчлан авах хаяхын ухаантай байгаарай. Юу зөв юу бурууг боддог бай.

15. Хөрөнгө оруулалт хий. Оюун ухаандаа ч тэр мөнгө хөрөнгө ирээдүйдээ ч тэр хөрөнгө оруул. Урт хугацааны хөрөнгө оруулалт.

16. Цаг баримтал. Амласан цагтаа ир төлөвлөсөн цагтаа эхэл. Цаг бол алт. Юу ч үүрд байхгүй.

17. Сэтгэл зүй дээ анхаарах. Би ч мөн адил анхаарах ёстой ярилцах ёстой дотроо байгаа зүйлээ.

18. Харсан сонссондоо битгий шууд итгэ. Өөрөө үз хар судал. Хэн ч хэнийг ч юуг ч яаж ч ярьж харуулж чадна. Технологи хөгжсөөр байгаа.

19. Дэлхийн хүн бай. Хогоо газар хаяхаа боль. Тамхи татаж болно тэр ишээ хогийн савандаа хая. Хэлээд яриад байгаа Орк нь өөрөө битгий байлдаа гуйж байна. Нэг л хүнээс эхэлнэ. Нэг л үйлдлээс эхэлнэ. Мөн дэлхийтэйгээ зэрэг алх мэдээ мэдээлэлтэй ойрхон бай.

20. Хүндэтгэл. Хүн чанараа битгий гээ. Хүнд туслаад хүндэтгэлтэй харьцаад сурчих. Эргээд өөр дээр чинь ирнэ. Ганцаараа хэзээ ч байхгүй.

21. Тэмц. Өөрийнхөө төлөө. Ирээдүйдээ сайхан амьдрахын төлөө. Юу зөв байна зөв л байдаг гэж би итгэдэг. Миний амьдралд богинохон хугацаанд гэр бүл найз нөхдийн ачаар сургаалтай өнгөтэй өөдтэй байна. Хүн алдаж болно. Ухаардаг ойлгодог тэмцдэг байх хэрэгтэй шүү.

Амьдар.

21 Хүрсэн Хаска 2021/3/10

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.