Сайд А.Ариунзаяа, жүжигчин Б.Цэцэг хоёрын хэнийх нь зөв бэ?
Жүжигчин Цэцэг өөрийн нүүр номондоо ХНХЯ-ны сайд Ариунзаяаг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. “Ариунзаяа болсон миний хайр одоо болио” хэмээсэн байна. Тэрбээр “Энэ сайд дарга нар чин ер нь эрүүл үү???? 18-34 насны хөдөлмөр эрхлэх чадамжтай сэтгэц эрүүл залууст 11.8 тэрбум төгрөг зарцуулж жил бүр эдгээр зүйлийг зааж өгнө гэнэ дээ.
Бүх залуус чинь энэ мэт маш энгийн нийгмийн харилцаанд өөрсдөө ухамсар, боловсрол, хүмүүжлээрээ оролцоод ирсэн юм!!!! ЭЗ энэ хүнд үед мөнгө идэх аргаа бүр олж ядаж дээ!!!!!
Иргэн бүрээ эргүү тэнэг мал гэж дүгнэж байгаа бол энэ мэт мэдрэл зүйлийг санаачлаж байгаа сайд авхайг ОГЦРОХЫГ шаардана шүү!!!!!
-залууст эрүүл,
-эртэч,
-амьдралын идэвхтэй хэв маяг,
-ажил,
-мэргэжлийн чиг баримжаа олгох,
-зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай,
-орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх -зорилготой.
-өөрийгөө танин мэдэх,
-зөв дадал хэвшил,
-харилцаа хандлага,
-эх оронч үзэл санааг ойлгуулж,
-бие бялдрын зөв хүмүүжил,
-гэр бүлийн эерэг харилцаа,
-соёл төлөвшүүлэхэд
-ажил хөдөлмөрт бэлтгэх,
-ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхид сургах,
-мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслана гэнээ
Зүгээр л зайлцгаа!!!!!!!” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.