Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эр хүн болж төрсөн ч эмэгтэй хүнээс дутахааргүй аяглагчид
Папарацци

Эр хүн болж төрсөн ч эмэгтэй хүнээс дутахааргүй аяглагчид

coolBy cool03/15/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Орчин цагт хүн бусдад бус өөртөө таалагдах гэж амьдарч байгаа билээ. Гэхдээ эр хүйстэн болж төрсөн ч эм хүн шиг аяглагчид цөөнгүй бий. Орчин цагт цөөхөн Монголчуудад энэ нь сонин содон санагдаж байгаа. Энэ удаад бид эр хүйстэй төрсөн ч эм хүн шиг аялаглагчдыг онцолж байна.

Төгөлдөр хуурч Сүлдээ буюу ваксчин Анударъ

Сонгодог урлагт хүчин зүтгэж, тик ток орчинд чамгүй амжилттай явж байсан Сүлдээ нэг л өдөр Гурван сая инээд нэвтрүүлэгт оролцож олны танил болсон. Удалгүй үсээ ургуулж, нүүрээ будаж эмэгтэй хүн шиг аягладаг болсон. Улмаар нэрээ Анударь хэмээн өөрчилж вакс хийх сургалт хийж “амь зууж” байгаа харагдсан.

Хүйсээ солиулж, хөх хийлгээгүй ч бүсгүй хүн шиг аягласан бичлэг нь цахимд цөөнгүй хүний зэвүү дургүйг хүргэсэн гэж байгаа.

Үе үе хурц буддаг тэрбээр найз залуутай хэмээн өөрийгөө тунхагласан. Чухам эцэг эх нь хэрхэн хүлээн авдаг юм болдоо…

Хүсвэл эрэгтэй, эмэгтэй аль ч дүрд хувирах боломжтой Билли

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/183891.html


Монголын цор ганц андрожинёс модель бол Билли. Уг нь эрэгтэй хүн болж төрсөн л дөө. Гэхдээ тэр хүсвэл эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсэнд хувирч чаддаг. Сүүлийн үед гол төлөв эмэгтэй хүн болж нүүрээ бүсгүйчүүдээс илүү будаж, арчилж байгаа харагддаг.

Гадаад, дотоодгүй эр эм гэлтгүй нөхөрлөж найзалж чаддаг тэрбээр хэр баргийн эмэгтэй хүнээс дутахааргүй биеэ авч явдаг юм билээ. Түүний эрэгтэй болон эмэгтэй дүр төрхийг харцгаая.

Трансжендер Соко буюу Билгүүн

Дээрх эрчүүдийг бодвол хилийн дээс алхаж зоригтойгоор хөх хийлгээд зогсохгүй эр хүний бахархлаа авхуулсан гэж байгаа. Хувцас, гоо сайхны бараа зардаг тэрбээр сүүлийн үед нам нүм амьдрах болсон. Үе үе нүцгэн шахам зураг дэлгэж, өөрийгөө байгаа шүү гэдгээ сануулахыг хичээдэг тэрбээр цахимд бол бараагаа “тултал” зардаг.

Бодитоороо сайхан бүсгүй шиг харагддаг тэрбээр хоолойноос бусдаар бол бараг л сайхан хүүхэн дээ.

Трансжендер Амина

Трансжендерүүдээсээ бараг анхдагч нь болж зоригтойгоор олны өмнө гарсан нь Амина буюу Э.Амин-Эрдэнэ гэдэг.

27 настай. 2010 оноос эхлээд өөрийгөө трансжендер байдлаар илэрхийлж гарч ирсэн. Нүүрээ эвгүй буддаг ч гэсэн нуруу туруу, бие хаа бол зорсон мэт гоё. Хэдийгээр хувь тавилан нь түүнд өөрийг нь ойлгодог нөхөр өгсөн ч хүүхэд төрүүлэх сав өгөөгүй гэж байгаа. Сэкү нэрээ Амина болгон өөрчилсөн тэрбээр сүүлийн үед нам гүм амьдрахыг илүүд үзэх болсон.

Нүүр будагч Эрхэс

20 настай хонгор зүстэй нүүр будагч бол Эрхэс буюу Багахүү.

Эмэгтэй хүнээс илүү мэдрэмжтэй буддаг түүний чиг хандлага эвгүйтэж байгааг анзаарах нэгэн ч байгаа.

Ямартай ч эр хүйсэнд төрсөн ч эсрэг хүйстэн болохыг дурлагчдын жагсаалт энэ мэтээр хөвөрсөөр байх болно. Хэдийгээр хувь хүний өөрийн сонголт ч гэсэн залуу үедээ буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй байхад анхаарна биз ээ…

Онцлох фото сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.